Ямар үед давхраа хийлгэвэл тохиромжтой вэ?

-Нүдний давхрааг ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийлгэж болно. Манай эмнэлэгт 12-65 насны хүн давхраа хийлгэж байсан. Гэхдээ 30 наснаас өмнө хийлгэвэл тухайн хүний төрхөнд төдийлөн өөрчлөлт гарахгүй. Улиралын хувьд хэзээ ч хийлгэж болно. Давхраа хийснээс долоо хоногийн дараа оёдлыг авдаг. Энэ хугацаанд өвөл бол шархаа дааруулахгүй, бусад улиралд халуун нар, тоос шороотой орчинд удаан байж болохгүй.

Хамгийн гол нь шархаа зөв арчилж, цэвэр эдгээх хэрэгтэй. 14 дэх хоногоос будалт хийж болно. Хоёр сарын дараа сорвины өнгө өөрчлөгдөж бүдгэрдэг. Хэрэв та нүдний халдварт өвчтэй бол давхраа хийлгэх хориотой. Иймд мэс засал хийлгэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Харин хиймэл давхраа үүсгэдэг цавуутай наалтыг хориглож байна. Ийм наалт удаан хэрэглэсэн охидын зовхины арьс суларсан, улайлттай байдаг. Нэмж хэлэхэд хиймэл давхрааг мэс заслын аргаар хийлгэх нь хамгийн найдвартай. Монгол хүний зовхины байрлал өвөрмөц тул туршлагатай монгол эмч л тохируулан сайн хийж чадна.

Шастины төв эмнэлгийн Нүдний тасгийн эрхлэгч Ж.Баттуяа

One thought on “Ямар үед давхраа хийлгэвэл тохиромжтой вэ?

  1. Нэргүй 2018-06-13 09:38 at 09:38

    Davhraa ntr gej demii yum hereggui shuu zugeer baigaagaarai baigaarai !

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн