Өнөөдөр зургадугаар сарын 12-н. Энэ өдөр дэлхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж буй нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа уулзаж байна.

Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа юм.

Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү уулзалтыг “түүхэн“ хэмээн тодотгоод байгаа. Хоёр талын яриа хэлэлцээний гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах нь гол зорилго оршино хэмээн судлаачид үзэж байна.  Хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн ням гаригт сингапурт хүрэлцэн ирсэн билээ.

By updown

One thought on “Фото: Ким ба Трамп нарын уулзалт эхэллээ”
  1. дайны энхийн хэлэлцээг төгсгөл болгоход оршино ….. энэ юу гэсэн үг вэ сэтгүүлчээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн