Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Аав намайг хүчирхийлснийхээ дараа “ЧИ МИНИЙ ОХИН БИШ” гэж тавласан” – updown.mn

“Аав намайг хүчирхийлснийхээ дараа “ЧИ МИНИЙ ОХИН БИШ” гэж тавласан”

Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлэхийг завдсан хэрэг саяхан гарлаа. Аз болж охин хүн араатан болсон эцгээсээ зугтаж чадсан байна. Энэ явдал нэг бус удаа давтагдсан болохыг охины ээж хэлсэн. Харамсалтай нь, энэ төрлийн хэргийн хохирогчдын олонх нь хэнд ч мэдэгдэлгүй, хав дараад өнгөрдөг. Адуу хүртэл төлөө гишгэдэггүй, бие гүйцэхээр нь сүргээ тасалдаг. Гэтэл хүн төрсөн үрээ “гишгэдэг” жигшүүрт хэрэг биднийг гайхашруулахаа болих нь. “Хүүхэд хүчирхийлжээ” гэх мэдээ олон нийтэд ил болбол бид ихдээ л долоо хоног шуугиад, мартдаг. Гэвч хохирогч болсон охид юу үзэж, туулдаг, амьдрал нь яаж өөрчлөгддөгийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй.

Өсвөр насандаа төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн нэгэн эмэгтэй бидэнд хандсан юм. Бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн тухай мэдээлэл гарах бүрт зүрх нь зүсэгдэж, байж суух газраа олж яддаг тул үгээ хэлэхээр зориглосон нь энэ. Эмэгтэйн овог, нэр зэрэг хувийн мэдээллийг нууцаллаа.

-Тэр үед аав, ээж хоёр тань хамт амьдардаг байсан уу. Та хэдэн настай байсан юм бэ?

-Аав, ээж хоёр хамт амьдарч байгаагүй. Ээжийг амаржсаны дараа нэг, хоёр сар л хамт байсан юм билээ. Намайг 2-3 настай байхад тэр хүн ирдэг байсан гэдэг. “Миний охины аав ирлээ” гэхээр нь би нуугдчихдаг байсан гэж ээж минь ярьдаг байв. Хамт өсөөгүй болохоор бишүүрхдэг, эсвэл гомддог байсан биз. Сургуульд ордог жил ирээд, хослол бэлэглээд явсан юм. Түүнийг нь би тоодойтол өмссөн дөө. Их хайртай байсан юм байлгүй.

Түүнээс хойш нэлээд удсаны дараа манай гэрийн хойд гудамжинд тэр хүний хамаатан нь нүүж ирснээр хааяа тэднийхээр орж гардаг болсон. Амьдардаг аймгийнх нь дугаартай “УАЗ-469” машин нь ирэхээр “Ороод уулзчихвал яах бол, нэг тааралдах юм сан” гэж бодно. Намайг 16 настай байхад нэг удаа тэрбээр шил архи, надад шоколад бариад ирэв. Архиа өөрөө уугаад согтчихоор нь ээж надад “Аавыгаа хамаатных руу нь хүргээд өгчих.

Муу ч гэсэн эцэг чинь шүү” гэхээр нь түүнийг аваад гарсан. Тэгээд нөгөө айлд ороход надад зургийн цомгоо үзүүлээд, дотно сайхан ярьж байлаа. Хэзээ авахуулснаа өөрөө ч мэддэггүй миний зураг хүртэл байсан. Тухайн айлын өрхийн тэргүүн гэртээ орж ирэхэд хүүхдүүд нь аавдаа эрхлээд л, өвөрт нь наалдаад, хүүхдийн зангаар хэдэн биенээ ховлож байгааг хараад яагаад ч юм атаархах сэтгэл төрж билээ. Би ч гэсэн аавтайгаа дотно байвал ингэж эрхлэх байсан даа гэж бодсон. Тэгээд л түүнтэй дотно байя гэж шийдсэн юм. Хичээлээ тараад тэднийд очдог боллоо. Хэрэндээ л аавтайгаа дотносож байгаа нь тэр. Харин тэр хүн тэс өөр зүйл бодож явжээ.

-Эргээд санахад аймшигтай ч гэсэн хэрэг яг яаж, хаана болсон талаар яриач.

-Би 16 настай байсан, намар юм даг. Манай гэрийн хойно байдаг нөгөө айлын эзэн нь бурхан болчихоод 49 хоноогүй байсан үе. Би ажил явдалд нь туслаад, гэр орныг нь цэвэрлээд аавтайгаа хамт байх боломжоо алдахгүй гээд өдөр бүр шахам очдог болов. Нэг өдөр хичээлээ тараад харихаар автобусанд явж байхад толгой эргээд бараг л ухаан алдсан байх. Би тэр үед их бие муутай байлаа. Сарын тэмдэг дөнгөж ирж эхэлж байсан үе болохоор тэгж хямардаг гэж эмч нар тухайн үед хэлсэн.

Тэр өдөр гэрт өвөөгөөс минь өөр хүн байгаагүй болохоор эмийн сангаас эм аваад, аавын байгаа айлд орлоо. Гэрийн эзэгтэй нь хүүхдүүдтэйгээ байсан. Бие өвдөөд байгаагаа хэлэхэд ор засаад хэвтүүлсэн юм. Тэгтэл удалгүй аав…, аав ч гэж дээ нөгөө хүн гаднаас орж ирлээ. Намайг хараад, айлын эхнэр хүүхдэд нэг юм хэлээд гаргасан. Тэгээд л миний хажуугаар хэвтээд, шууд л хөхнөөс базаад, өмд тайлах гэж оролдсон. Би “Та яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд шууд л дараад авсан. Тэгээд дараа нь босохдоо надад “Чи угаасаа “үзчихсэн” юм байна шүү дээ” гэдэг юм даа, муу новш чинь. Би 16-хан настай хүүхдээрээ байсан шүү дээ.

Тэгээд л хувцсаа өмсөөд, уйлаад гарсан. Гэртээ хүрэх замдаа хажуугаас ирж байгаа ачааны том машиныг хараад, “Дайруулаад үхчихье” гэж бодоод өмнүүр нь ороод зогсчихлоо. Тэрүүхэн хооронд маш их юм бодогдсон. Тэгээд л “Ингэж болохгүй” гээд харьсан даа. Тэр айлын эзэгтэйд ямар их гомддог гэж санана. Тухайн өдөр гэрт нь юу болсныг тэр эгч сайн мэдэж байсан.

Дараа нь би “Аав” гэдэг нэр зүүсэн хүний оронцгоос “Та яагаад намайг ингэж байгаа юм бэ” гэж асуухад “Чи миний охин биш. Чамд надтай адилхан юу ч байхгүй” гэж тавласан. Охиноо гэж боддоггүй юм бол яагаад надтай уулзахаар ирдэг байсан юм. Зургийг минь яагаад хадгалдаг байсан юм бэ гэж асуумаар байсан ч чадаагүй. Намайг доромжилж байхдаа тэр хүн хоёр охинтой байсан шүү дээ. Яагаад намайг тэдэнтэйгээ адил гэж бодоогүй юм бол.

-Тэр хүнийг “Аав аа” гэж дуудаж байсан уу. Таны ярианаас сонсоход дандаа л тэр хүн, нөгөө хүн гээд байх юм.

-Анх дотносоод, хайрлуулах юм сан гэж боддог байхдаа “Аав аа” гэж дууддаг байлаа. Ах, дүүсийнх нь хүүхдүүд аавдаа эрхлээд гүйж байхыг хараад барьцаж, “Аав аа” гээд урд, хойно нь гарч, эрхэлж гүйсэн үе бий. Одоо бол утасных нь дугаарыг хүртэл “Овог” гэж хадгалдаг.

-Тэр явдлаас хойш тэр хүн тантай яаж харилцдаг байв. “Хүнд битгий хэлээрэй” гээд аргалах, эсвэл заналхийлэх зэргээр аашилдаг байв уу?

-Тухайн үед тэр хүн Солонгос руу явна гээд хамаатныдаа хэдэн сар амьдарсан юм билээ. Намайг доромжилсныхоо дараа удалгүй явчихсан юм. Тэр жил Цагаан сарын өмнөхөн ээжтэй утсаар ярьсан. Гэтэл ээж надад “Аав чинь ярья” гэж байна гээд харилцуур өгсөн. Олон хүний хажууд юу ч хэлж чадалгүй утсаа авлаа. Тэр хүн ойр зуурын юм ярьж байснаа “Би чамайг маш их санаж байна” гэдэг байгаа.

Гэхдээ аав нь охиноо санагалзах тухай биш байсан нь дуу хоолойноос нь мэдрэгдсэн. Би түүний амраг юм уу, хүүхэдтэйгээ яаж тэгж ярьж чадаж байна аа. Согтуу байхдаа утсаар ярьж, “Чамайг санаад байна” гэж нэг бус удаа надад хэлсэн. Би хүүхэд байсан болохоор хүмүүсийн хажууд уурлаж чадахгүй дүлэгнээд л өнгөрдөг байв. Тэр хэзээ ч уучлаарай гэж хэлээгүй, гэмшсэн дүр ч эсгэж байгаагүй.

ТЭР АЙДАС ОДОО Ч СЭТГЭЛД МИНЬ БИЙ

-Миний нэг танил хэдэн жилийн өмнө хүнээс нохой авчээ. Бөгсөн бие нь чичрээд, бараг л явж чадахгүй тэр амьтныг дөнгөж нэг настай байхад хоёр ч удаа гөлөглүүлснээс болж тийм болсон гэдгийг эмч нар тайлбарласан гэсэн. Уг нь нохойг хоёр настайд нь анх гөлөглүүлэх учиртай юм байна. Амьтныг хүртэл эрт хээлтүүлэхэд тэгж зовж байхад зүй бусаар бэлгийн харьцаанд орсон охин гэмтэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ явдлаас болж таны биед ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би төрснийхөө дараа бөгсөн биеэ даахаа болиод, бүтэн жил хэвтэрт байсан. Төрсний дараа миний ойлгосноор аарцаг, түнхний яс салдаг болчихсон гэсэн. Суухаар тэр хэсэгт өвддөг. Би 30 гарсныхаа дараа хүнтэй сууж, ганц хүү төрүүлсэн. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө нэг удаа савны гадуур жирэмслээд, хагалгаанд орж нэг өндгөвчнийхөө үрийн хоолойг авахуулсан. Эмч нарын хэлснээр үлдсэн нэг хоолойны үйл ажиллагаа нь сул учир дахин хүүхэдтэй болох магадлал бага гэж байсан.

Гэтэл удалгүй хүүгээ олоод, төрүүлсэн. Төрснийхөө дараа дахиад савны гадуур жирэмсэлж, үлдсэн нэг хоолойгоо авахуулсан. Одоо би үр суулгуулахгүй л бол жирэмслэх боломжгүй болсон. Төрөх үед ч гэсэн их хүнд байсан. Эхэс ховхрохгүй эмч нарыг их сандаргасан. Эхсийг гараараа авах болж, надад унтуулдаг тариа хийсэн гэнэ лээ. Төрснөөс хойш таван минутын дотор эхэс ховхрохгүй байх нь аминд аюултай гэсэн.

-Өсвөр насандаа хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэл зүй тогтворгүй болдог гэсэн. Та сэтгэлзүйчид хандаж байв уу?

-Үнэндээ сэтгэлзүйчтэй энэ талаар ярилцаж байгаагүй. Өнөөдөр л анх удаа тантай энэ талаар ярьж байна. Би бэлгийн харьцаанд орохдоо “жаахан асуудалтай” байж мэднэ. Яг л хүчирхийлүүлэх гэж байгаа мэт санагдаад зугтах нь холгүй юм болдог. Байнга тэгдэг болохоор нөхөр минь гайхдаг байх.

ЭЭЖ МИНЬ Ч ТҮҮНД ХҮЧИРХИЙЛҮҮЛЭЭД НАМАЙГ ТӨРҮҮЛСЭН

-Та болсон явдлын талаар хэн нэгэнд хэлсэн үү. Цагдаа, шүүхээр явдаггүй юм гэхэд ээждээ хэлээгүй хэрэг үү?

-Үнэндээ би тийм ч дуу цөөнтэй хүн биш болохоор тэр хүний ах, дүү нарт нь хэлчихсэн. Удамд нь ямар бузар амьтан байгааг тэд мэдэх ёстой. Гэвч тэр хүмүүс надад итгээгүй юм шиг байна лээ. Итгэсэн ч асуудал болголгүй өнгөрөөсөн байх. Харин ээждээ тийм юм ярьж чадаагүй ээ. Гэхдээ л эх хүний совингоор гадарласан байж магадгүй.

Нэг өдөр ээж надаас уучлалт гуйгаад “Би чамайг хүсэж байж төрүүлээгүй. Гадаадад сурахаар явахын өмнөхөн эцэг чинь намайг хүчиндсэн. Сургуульдаа очсоныхоо дараа жирэмсэн болсноо мэдсэн” гээд л уйлаад байсан. Ээж намайг төрүүлэхгүй гээд олон арга хэрэглэсэн юм билээ. Гэсэн ч зовлонгоо эдэлж дуусгах гэж төрсөн юм байлгүй дээ, би.

-Та 30 гарч байж гэр бүлтэй болсон гэлээ. Тэр хүртэл хүнтэй үерхэж байв уу. Аймшигтай явдлын золиос болсон тухайгаа найз залуудаа ярьж байсан уу?

-Би хэд хэдэн удаа найз залуутай болж үзсэн. Тэдэнд өөртөө тохиолдсон явдлыг хэлчихнэ. Ямар ч асуудалгүй нэг, хоёр жил үерхэж байгаад тэр явдлын тухай хэлэхээр л салаад явчихдаг юм. Би хэлэхгүй байж чадахгүй юм билээ. Миний бүх амьдралыг мэддэг байж л намайг сэтгэлээсээ хайрлана гэж боддог. Гэхдээ нөхөртөө би юу ч яриагүй ээ.

ЦУСАН ТӨРӨЛТЭЙ НЬ ХУД УРАГ БОЛОХГҮЙН ТУЛД ЦАГААН САРААР НАСТАНД НЬ ОЧИЖ ЗОЛГОДОГ

-Одоо тэр хүн яаж амьдарч байгаа вэ. Тийм нүгэлтэй амьтан үйлийн үрээ эдэлж байгаа болов уу, холбоотой байдаг уу?

-Ажилгүй, архичин юм хааяа таардаг. Хөлчүү явж байхыг нь хараад ой гутдаг. Тэр согтуудаа “Миний өвөө шилийн сайн эр явсан юм шүү” гэж байсан. Шорон оронгоор явсан хүмүүсийнхээ талаар солиорч байгаа нь тэр. Би тэр хүнээс илүү түүний ах, дүүстэй нь холбоотой байхыг боддог. Хүнтэй суугаагүй байхдаа би тэдний хамгийн ахмад настанд очиж золгодог байсан. Гай нь таараад нэг хамаатантай нь суучихвал яана, юмыг яаж мэдэх вэ гэж боддог учраас тэр. Одоо бол хэний хүүхэд хаана байгаа, ямар царай зүстэй болохыг мэдэх гэж Цагаан сараар очдог. Учир нь хүү минь тэднийхний хүргэн болчихвол яана.

-Та тэр хүний эхнэрийг таних уу. Тийм хүний хань болж амьдрах хэцүү л байх. Төрсөн үрээ эцгийн хайраар хайрлаагүй хүн эхнэртээ хань байж чаддаг болов уу?

-Байнга хардаж, хэрэлддэг гэсэн. Нөхрөө ах, дүү нарынхаа эхнэрүүдтэй, бүүр манай ээжтэй хүртэл харддаг. Тэгэхээс ч аргагүй, шар сэмжилсэн амьтан шүү дээ. Миний бодлоор тэр хүн өмгөөлж хамгаалах хүнгүй эмэгтэйчүүдийг эзгүйчилж, дарладаг шиг байгаа юм. Төрсөн ахынхаа бэлэвсэн эхнэр дээр байнга согтуу очдог, хонож өнждөг. Тэр эмэгтэй ч бас өөрийг нь яаж дээрэлхдэг талаар хэн нэгэнд ярьж чаддаггүй ч юм бил үү, хэн мэдэх вэ.

Эхнэр нь тэр эмэгтэйтэй байнга харддаг гэсэн. Бас хэдэн жилийн өмнө би тэр хүний эгчийнх нь охиныд байж таарсан юм. Тэрбээр нөхөргүй, ганц хүүхэдтэй. Гэтэл шөнө дөлөөр өнөөх чинь тэднийд согтуу ирсэн. Намайг тэднийд байгааг мэдээгүй. Тэгэхээр ямар зорилгоор ганц бие эмэгтэйн гэрт шөнөөр ирж хөлчүүрхэх вэ. Тэр эмэгтэй төрсөн эгчийнх нь охин шүү дээ. Миний уур хүрээд элдвээр нь хараагаад, хөөгөөд явуулчихсан. “Би бөө болсон. Чамд, танайханд хараал хийнэ дээ” гээд л гарсан. Би тийм юмнаас айхгүй л дээ. Төрсөн охиноо бузарласан хүн хараал байтугайг хийж чадах биз.

Энэ ярилцлагын дараа ийм аймшигтай араатан бидний дунд тоос хөдөлгөөд явж байгаа гэж бодохоор жихүүдэс төрж байв. Төрсөн эцгээрээ хүүхэд насаа “алуулсан” гунигт түүхтэй эмэгтэй гомдол, нулимсаа залгиад, бусдын л адил амьдрахаар хичээж явна. Үрийнхээ бие сэтгэлийг эрэмдэглэсэн араатны зургийг нь олон нийтэд дэлгэх санал тавьсан ч ээжийгээ, хөгшин настай өвөө, эмээгээ бодоод татгалзлаа. Хамгийн аймшигтай нь, энэ бүсгүй шиг эргэн санахыг хүсдэггүй дурсамжаа нууц бүхнийхээ доор хав дарсан хэдэн эмэгтэй хорвоогийн өдрийг барж ядаж байгаа бол. Тууз, чихэрт дурладаг насандаа яваа өнөөгийн хэчнээн охин тийм нууцыг тээж байгаа бол гэхээс жихүүдэс төрөв.

Эх сурвалж: 

4 thoughts on ““Аав намайг хүчирхийлснийхээ дараа “ЧИ МИНИЙ ОХИН БИШ” гэж тавласан”

  1. хахаха 2018-06-11 12:21 at 12:21

    захиалгат зохиолол байна шүү дээ

    Хариулах
    1. Нэргүй 2018-06-11 15:05 at 15:05

      Ийм хүмүүс байдаг юм байна лээ. Лав л осолд ороод гэртээ байхдаа охиноо оролдсон аав байсан. Одоо бол эдгээд ажилдаа орсон гэсэн. Охин нь хүмүүнлэг төгссөн.

      Хариулах
  2. yamarch baisan Mongol aransin eer?... 2018-06-11 16:57 at 16:57

    iim l teneg boljee!hyn terlehtenii sygamaas haizaijee!bidnii cheehen gedeg Mongolchyyd?Mongol ylamjilal gej baidag yum,ter sygamaas maani ardchilsan nertei hylgaichyyd hazailgaj chadsan yum!tedniig bol bainga haraaj tyibeej baih ni chyhal syy!!!Mongolchyyd bid ingej zobj muugaan yzej ali muugaaraa hoich yedee haraalgah gem hiisen ard tymen bis yum!hamgiin gol ni ardchilal nereer dabarsan heden nobsnyyd hariin hylgaigaan bidend syyd byylgan tarchlaah gej zohiomol heregeen Mongol nytagt 30 jiliin nyyr yzyylen menhleb?Odoo enyynees aajimaar garch sine hych ryy yragslah ni chyhal yum!Hyatad Orosiin yabj baigaa zam zeb yum!bid anhnaasaa l yndesnii yhamsart zamaan barij abah baijee!olon hyn margahgyi gedegt itgej baina;

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-13 15:59 at 15:59

    mogol gen gedeg chini ene l baih daa. baharhalaa barj ideed duusaj baigaa baih daa. bidnii mongolchuud.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн