Ням гаригийн үдэш бүр тив дэлхийн алдартнуудныг нэгэн тайзнаа авчирдаг “Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар загвар өмсөгч О.Билгүүн тодорлоо. Тэрбээр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин холливуудын од Rain-ийг “амилуулсан” юм. Хайрын дуугаар үзэгч, шүүгчдийг уярааж чадсан түүнийг
Шүүгч Г.Ганхүү: Rain та хоёр дэндүү адилхан байлаа. Дээр нь чи сэтгэл гаргалаа. Маш адилхан байна. Баззер азтай байлаа.
Шүүгч Х.Оюунбилэг: Баяр хүргэе. Шат бүрд дуулалт чинь ахиж байгаа. Маш сайн байлаа.
Шүүгч Б.Амархүү: Охид үүнийг үзээд чамд унасан гэж бодож байна. Мөн загвар өмсөгч Энэрэл реппер Drake болон “Hotline bling” дуугаар шоуны салхийг хагалсан бол УИХ-ын гишүүн, дуучин Самдын Жавхлангийн “Алсад суугаа ээж” дуугаар дуучин Наки буюу Нацагдорж үзэгчидтэй уулзсан юм. Мөн Тэмүүлэнгийн гайхалтай өөрчлөлт, Тэмүүжингийн рэппэр үглэлт, домог эргэн амилуулсан Очгэрэл, Цэдо нар яг түүн шиг байснаараа энэ удаагийн дугаар сонирхолтой болж өндөрлөлөө. Оролцогчдын тухайд товч танилцуулбал,
Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж: МУГЖ дуучин Б. Сарантуяа, Т.Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.
Жүжигчин О.Тэмүүжин: Эмоци продакшны О.Тэмүүжин үзэгчдэд хошин урлагийн олон дүрээр танигдсан. Тэр дундаа эмэгтэй хүний дүрийг чамгүй сайн бүтээдэг билээ.
Дуучин Г.Сүндэрмаа: “Sweetymotion” хамтлагийн дуучин тэрээр фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубт хичээллэх цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа билээ.
Жүжигчин, дуучин М.Цэрэндолгор: СТА, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээж үзэгч олонд танигдсан.
Дуучин Ц.Тэмүүлэн:A-Sound хамтлагийн гоцлол дуучин тэрээр хамтлагт орохоосоо өмнө “1060” хамтлагийн дуучин байсан бөгөөд эмч мэргэжилтэй. Тэрээр “Forever” дууныхаа үгийг бичсөн бөгөөд өөрийн бие даасан ”Анидча”, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх Арга Билэг хамтлагтай хамтран ”Дээлт”, ”Дэв”, ”Монгол Наадам”, ”Агула” цомог, дуучин Чойжоотой хамтран ”Face in the Stars” цомог гаргасан.
Жүжигчин Ч.Очгэрэл: “Содура” киноны гол дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, дуучин түүний хувьд “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” уран сайхны кинонд тоглосон. Саяхан үзэгчдийн хүртээл болсон “Говийн домог” кинонд Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн.
Загвар өмсөгч Б.Билгүүн: “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, 2011 оны “Азийн топ модель” тэмцээний Гранпри шагналын эзэн. Тэрээр кино урлагт хөл тавьж. “MN-25 суваг” телевизийн бүтээл “Би хайртай” кинонд гол дүр бүтээжээ. Хэдийгээр мэргэжлийн жүжигчин биш ч тун чадварлаг тоглосон хэмээн киноны уран бүтээлчид түүнийг үнэлсэн байдаг.