Хорих 461-р ангиас хоёрдугаар эмнэлэгт шилжсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 15:00 цагаас хэлэлцэж, суллах шийдвэр гаргалаа.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлсэн юм. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров шүүхийн шийдвэртэй холбоотойгоор “Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тавихаар боллоо. АТГ болон прокурорын зүгээс цаашид цагдан хорьж шалгах шаардлагагүй гэсэн хүсэлт ирүүлснийг  шүүх хүлээж аваад хорих арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьсан” гэх товч мэдээлэл өгчээ. Мөн  С.Баярын цагдан хорин асуудлаар прокуророос ирүүлсэн хүсэлтийг шүүх хэлэлцэн, хүлээн авч суллах шийдвэр гаргажээ.

АТГ-аас Ерөнхий сайд нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчилснаас хойш хоёр сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангид хоригдох хугацаандаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарын архаг хууч өвчин нь сэдэрснээр гурвадугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн билээ.

By updown

7 thoughts on “Нэг өдөр баривчлагдсан С.Баяр, Ч.Сайханбилэг нар суллагдлаа”
  1. Тийм бол С.Баярцогтыг ч гэсэн суллаач. Адилхан буруугүй нь тодорхой боллоо шдээ.

  2. 10 хоногийн зүгээр хориотой газар хоол идээд сууж чадахгүй байж юу гэж үхтлээ ард түмэний өмчийг идсэн юм бэ идсэнтэйгээ адилхан зовж сураач ард түмэнийг дарлаад хагартлаа баяжаад авгай хүүхэд аваад жаргаад яваад байна гэж бодож явсан юм бол уу бурхан хаиугийн өгнө ард түмэн дарлуулсан ч

  3. Сайханбилэг Баярцогт …Та нар буруутай хүмүүсээ /Багабаньд Энхбаяр Элбэгдорж Нямдорж / нараа шударгаар нэрлээд авсан мөнгөө төрдөө өгөөд ард түмнэсээ уучлал гуй та бүхнийг егзөр шуналтангуудын золиос болж байгааг ард түмэн гадарлаж байна одоо өөрсдөөс чинь л шалтгаална даа харин Баяр бол егзөрүүдийн тоонд орно байх

  4. hulgaich luivarchdiinhaa bogsiig dolooj baihdaa taarsan mankuuruud….. mongoliin tor zasag ichij yheesei…. heden zuunii tursh manjtyvd oros hyatadiin bogs dolooj booliin bool bosgonii shoroo ni bolj munharsan mankuuruud delhiin aldart guilgachin bolood ingeed yavj baihdaa taarsan shaaruud

  5. Монголын хууль ядуу ядарсан хүмүүст үйлчилдэг, баяжсан хулгайч авилгалч рекет хүнд гаруудад үйлчилдэггүй. Элбэгээ баярцогт дорлигжав зи энхболд нтр АН ыхнаас хамгийн их идэж хулгайлсан нь. Сүүлд батүүл сайханбилэг тэргүүтнүүд нэмэгдсэн. АН ыхан хийж бүтээсэн юмгүй хулгаылдаг, МАН ыхан хийчээд иддэг бас ч гэж арай дээр сэтгэлтэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн