Мэдээлэл солилцох, зар сурталчилгаа түгээх хамгийн том салбар болоод байгаа сошиал сүлжээнд идэвхтэй ажилладаг вэб сайт, пэйж хуудас, группийн админ, IT технологийн мэргэжилтнүүд нэгдэн Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо байгуулаад байгаа мэдээлэл хэдийнэ түгсэн.
Уг холбоонд өнөөдрийн байдлаар 20к-480к хүртэл гишүүдтэй 31 фэйсбүүк групп 30к-240к-тай нийт 152 фэйсбүүк хуудас, 1,5к-37к дагагчтай 18 twitter хуудас нэгдэн давхардсан тоогоор 11,352,000 like болон дагагчдыг нэгтгэсэн томоохон сүлжээг үүсгээд байна. Сошиал сүлжээ мэдээлэл солилцож, мэдлэг түгээн, цагийг үр бүтээлтэй хөгжүүлэх сайн талтай ч худал мэдээлэл цацах, хүний нэр хүндэд халдах гэх мэт сөрөг нөлөөлөл ч бас бий. Тиймээс сошиал сүлжээг байгуулснаар мэдээлэл солилцох болон маркетинг сурталчилгааны хөгжлийг шинэ шатанд гаргах зорилтыг тус холбооныхон дэвшүүлж буй.
Монголын хамгийн хүчирхэг сүлжээ бий болох эхлэлийг тавиад буй Монголдоо хамгийн анхны Монголын сошиал хөгжүүлэгчдийн холбооныхон 2018 оны тавдугаар сарын 20-нд анхны хурлаа хийж, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Тэгвэл тэд тун удахгүй буюу зургадугаар сарын 8-нд Бүх гишүүдийн хурлаа хийх гэж байна. Одоогийн байдлаар холбооны дэмжигчид улам тэлж, Бүх гишүүдийн хурал нэлээд өргөн болох шинжтэй байна.
Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн Бүх гишүүдийн хурал 2018 оны 06 -р сарын 08 өдөр 17 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Соёлын төвд болох бөгөөд нэгдэх сонирхолтой бүх хүмүүст нээлттэй байна гэж Монголын сошиал Медиа хөгжүүлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлөөс мэдэгдэж байна.
Холбоо барих Утас: 80884082,91110681