Маш ховорт тооцогддог төрлийн үлэг гүрвэлийн араг ясыг Даваа гарагт Парисын Эйфелийн цамхагт болсон дуудлага худалдаан дээр $2.3 саяар заржээ. 2013 онд АНУ-ын Вёоминг мужаас яс нь олдсон махчин аллозаурус үлэг гүрвэлийг эрдэмтэд шинэ төрөл зүйл гэж үздэг юм.
150 сая жилийн настай, 70 хувийн бүрэн араг ясыг нэрээ нууцалсан Францын урлагийн цуглуулагч худалдан авахдаа дараа нь музейнүүдэд зээлүүлэх амлалт өгсөн байна. Есөн метр урт, 2.6 метр өндөр биетэй уг үлэг гүрвэл Юрийн галавын сүүлээр амьдарч байжээ. Зарим судлаачид түүнийг аллозаурус төрөлд хамааруулах ёсгүй, цоо шинэ төрөл зүйл гэж үздэг юм.
Түүнийг аллозаурустай зүйрлэх нь хүн ба горилла мичийг нэг амьтан гэж үзэхтэй адил гэж үлэг гүрвэлийн эксперт Эрик Женесте ярьжээ. Дуудлага худалдаанд утсаар Швед, Японоос хүмүүс оролцсон нь үлэг гүрвэлийн ясыг өндөр үнэ хүргэхэд нөлөөлсөн байна. 2016 онд Францын дуудлага худалдаа зохион байгуулагчид аллозаурус үлэг гүрвэлийн ясыг $1.3 саяар зарж байжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр бизнесмэнүүд өвсөн тэжээлтнээс илүү махчин үлэг гүрвэлийн ясанд илүү мөнгө хаядаг гэнэ. Энэ нь тэдний өөрсдийгөө дайчин, хүчирхэг араатантай адилтгах хүсэлтэй холбоотой гэжээ.
Эх сурвалж: AFP
2 comments
ХААНАХЫН ГҮРВЭЛ ВЭ?
LOS NESSIIN MANGAS TER UED AMIDARCH BAISAN