Богд ууланд алхаж явсан иргэн хаднаас унаж амиа алджээ

2018-06-05 14:17
bogd uul

Нийслэлийнхний амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг “Богд Хан” ууланд алхалт хийж явсан иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн харьяат иргэн 61 настай эрэгтэй Д  хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлага өчигдөр өдрийн 11:56 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 12:10 цагт очсон боловч аль хэдийнэ нь нас барсан байсан аж. Тиймээс цогцсыг буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна