Өнөөдөр Барилга хот байгуулалтын яамнаас “Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт” сэдвээр мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ их байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.
“Тэнхлэг зууч” ХХК Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлжээ. 21 аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар 482,687 өрх байна. Үүний 41% буюу 198,302 өрх нь аймгуудын төвд оршин сууж байна. Тэдний 57,377 өрх буюу 29% нь орон сууцанд, 140,925 өрх буюу 71% нь гэр хороололд амьдарч байгаа судалгаа гарсан байна. Өнөөдөр зах зээл дээр борлуулагдаагүй 80 мянган орон сууц байгааг судалгаа харуулж байна. Үүнээс орон нутагт 6 мянган орон сууц баригдсан, борлуулагдаж байна. Харин нийслэлд 207 мянган орон сууцны хэрэгцээ шаардлага байна. Гэтэл орон сууцтай болох эрмэлзэлтэй иргэд худалдан авах чадваргүй байгаа аж. Тиймээс ипотекийн зээлээс гадна түрээсийн түрээсийн орон сууцны эрэлт, хэрэгцээ, түүнийг зохицуулах механизм шаардлагатай болоод байгаа юм.
1 comment
Тэр байрхуудаа эхний ээлжинд айлын байр хөлсөлж түрээсэлж сууж байгаа иргэдийгээ оруулаач хувь хүнд нэмэлт орлого болж байхаар .улсад компанид түрээсийн мөнгө орж байвал дээр бусуу.энэ талаар судалгаа хийж байр сууц худалдаж авах гүй түрээсэлж амьдарч буй иргэдийг оруулж зарагдахгүй.бологдохгүй үхмэл хөрөнгө байр сууцныхаа хөрөнгө монгийг босгож дараагийн байраа барихад хэрэгтэй боловуу