Бөхчүүд төв цэнгэлдэхэд хамтарсан бэлтгэл хийнэ

2018-06-04 09:30
buh

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийг хамтарсан бэлтгэл хийх боломжийг олгожээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 17.00-20.00 цагийн хооронд бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх юм байна.

Мөн энэ сарын 10-ны өдөр 09.00-12.00 цагийн хооронд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийх юм байна. Баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцохыг уриалжээ.