МҮБХ-ноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Чанцалнямыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржготов овогтой Чанцалням нь шүүхээс хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж гомдол гаргасан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан нарын гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж МҮБХ-ныхон үзжээ. Тодруулбал, шат шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарын тамга тэмдэгийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Б.Бат-Эрдэнэ нар нь шүүхийн шийдвэрийг зөрчин, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан байтал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь тэдний гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн байна.
Ингэхдээ мөн Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 54.1.3, 54.1.5-ыг заалтыг ч зөрчжээ. Тодруулбал, 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй байгаа. Төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан тохиолдолд шүүгч уг нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байдаг аж. Гэтэл Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь төлөөлөх эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авсан, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг хүлээн авч хууль зөрчин хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад зогсохгүй АТГ-т шалгуулахаар ханджээ. Мөн шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн Шүүхийн Ёсзүйн хороонд хандсан байна. Ингээд гомдол болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: Uls.mn
10 comments
Sahal hurelbaatar chi bolioch dee. Mongoliin ard tumen cham shig amhtnaar bohiinhoo hiimorh suldiig gutaalgahiig husehgui baigaag uhaarah uhaan alga uu? Ta gurav mon ch olon hunii durgui9g hurgej baina shuu. Undesniihee bohod moh ch ih gai tarhj baigaagaa odoo har daa
Х.Баянмөнх,А.Сүхбат,Ү.Хүрэлбаатар нар ч монгол бөхийн цаашдын хөгжилд үнэн гай тарьж байна Одоо болнош дээ
2 солонгос эв зүйгээ олох гээд байхад бөхийн холбооны хэд маань нэг нэгэндээ буулт хийгээд монголчуудаа аятайхан бөх үзүүлчих л дээ. Баянмөнх аварга минь одоо больж үз битгий үймээн тариад бай. Та нэр хүндтэй байгаа дээрээ бөхчүүдийн талцлыг илааршуулбал хойд насандаа жаргах биз.
baynaa suhbat hurelbaatar ta nariig hundelj bnaa ard tumnii 98 huvi ni ta bugdiig demjihgui bna
Шүүгчид нөлөөлөөд байгаа юм биш үү
Шүүгчид нөлөөлөөд байгаа юм биш үү
наад Чанцалням чинь ажлаа огт мэддэггүй, ёс зүй гэж огт байхгүй, дээр нь өөрөө хуурамч нотлох бичиг үйлддэг гэж яригддаг ноцтой хүн шүү. Сайн шалгуулаарай
Чанцалнямыг УИХын ЭнхАмгалан , АТГ-д Ганбат хамгшаалнаа.ШЕЗд Төв аймгийн шүүхийн тамгын дарга ах Доржготовын Мөнхбат том ярьж чаддаг болохоор Чанцалнямыг хэн ч дийлэхгүйдээ.
Сэргэлэнгийн газрыг улаан Мэндээтэй найзлаад мөн ч их зарсан даа. Чанцалням газрын даамалтай нь нууц амраглаад одоо тэр залуу аймгийн МХГт байгаа.хөөрхий эхнэр жавзаа нь газрын наймааг нь баталгаажуулаад дээр нь нөхрөө Чанцалд өгөөддддддд
Авилгачин Чанцалням болиоооочэээ