Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй зуслангууд эхний ээлжийн хүүхдүүдээ энэ сарын 10-наас хүлээн авахад бэлэн болжээ. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас эрхийн бичгийн үнийн саналыг гаргаж 28-30 мянган төгрөг байхаар тогтсон бөгөөд Улаанбаатар чуулгын байрт худалдаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авчээ.