Өчигдөр шөнийн 12 цаг 36 минутын үед Юүнин хотын “Янжи Түнэл”-ийн хурдны зам дээр зам тээврийн осол гарч нэг хүний амь нас эрстжээ. 27 настай залуу согтуу жолоо барьж яваад урсгал сөрж такситай мөргөлдөн улмаар таксины арын суудалд сууж явсан 38 настай залуу газар дээрээ нас барсан байна.
Тэрээр ажлаа тараад гэртээ харьж явах замдаа ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ. Амиа алдсан залуугийн талаар мөн ослын бичлэгийг үзсэн олон мянган интернет хэрэглэгчид “bobaedream” сайт дээр маш ихээр харамсаж буйгаа бичин үлдээжээ. Амиа алдсан залуу нь гэр бүлтэй 5настай, 9настай хоёр хүүхэдтэй нэгэн байсан бөгөөд ийнхүү ухаан мэдрэлээ алдтал согтуугаар жолооны ард суусан нэгний хариуцлагагүй үйлдлээс болж нэгэн гэр бүлд харамсаж баршгүй том хохирол гарлаа.
Харин таксины жолооч хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол осол гаргасан согтуу залуу амьд үлдсэн ба аарцаг нуруундаа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тухайн үед юу ч санахгүй байгаагаа цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Осол гарах үед тэрээр жолооний үнэмлэхээ хураалгасан байдалтай, алкахолхын хэмжээ нь 0.176 байсан гэжээ. Түүнд Цагдаагийг газраас онцгой гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн хууль дүрэм зөрчсөн тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.
1 comment
Энэ хаана гарсан хэнд хэрэгтэй юм болоо. Сэтгуулчээ