2018-06-02 12:001min01

Завхан аймагт нойтон цас хаялав

tsas

Өчигдөр шөнө Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд нойтон цас орсон байна. Говийн аймгуудын нутгаар салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Харин Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна гэжээ.