“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулав.
Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонг Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэн Д.Золзаяа, 18 дугаар хорооны иргэн О.Болормаа, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Болортуяа, 28 дугаар хорооны иргэн Д.Ундармаа, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Х.Алтанзаяа нарын 22 эхэд гардуулсан юм.
Мөн Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Л.Отгонбаяр нарын 21 ээжид гардуулав. Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрийг 1951 онд гаргасныг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирснийг Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэр дурьдлаа.