200 сая төгрөгийн үнэтэй эмээл хулгайлсан бүлэг этгээдийг шалгаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс алтаар бүрсэн 200 сая төгрөгийн үнэтэй эмээл хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлсэн байна.
Тодруулбал 2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгний үнэтэй, алтаар бүрсэн эмээл хулгайд алдагдсан байна. Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эмээл хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлж шалгаж эхлэв.