Хууль үйлчилдэггүй “Бандааш” Д.Гантулга дахин ёсзүйгүй үйлдэл гаргалаа

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, сошиалд “бандааш” нэрээрээ олонд танигдсан. Түүнд хуулийн хариуцлага хүлээлгэх гэж жил гаруйн хугацааг тойрч байгаа ч эл хэрэг одоогоор хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч “хуулийн мухардал”-аасаа гарсан гэдгийг зарим гишүүд хэлж байгаа. Тэрбээр дахин ёсзүйгүй үйлдэл гаргаад байна.
Нийгмийн халамжийн тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга хуралдаанд ирээгүй гишүүний өмнөөс кнод дарсаныг О.Баасанхүү гишүүн зарлаад “Д.Гантулгаа чи боль тэхүү, хүний өмнөөс кноп дарчихлаа. Чи жаахан ёс зүйтэй бай ” хэмээн шаардсан юм. Хариуд нь УИХ-ын гишүүн Д.Гантулга “Битгий олон юм хуцаад байгаарай чи, битгий давар, зүгээр аятайхан байгаарай” гээд гарч одсон бичлэг нийгмийн сүлжээнд олон нийтийн анхаарлыг татаад байна
https://www.facebook.com/1501077373310349/videos/1714514465299971/