Хагалгаа амжилтгүй болж хоёр хүн амиа алдав

Улсын төв эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт хийсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсонтой холбогдуулан хүний гавьяат эмч Л.Жамбалжав мэдээлэл хийсэн. Тэрбээр, эмч, эмнэлгийн ажилтнуудын буруугаас болж хоёр хүний амь нас эндлээ гэсэн тайлбарыг хийсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбоотой зарим дарга нарт хатуухан арга хэмжээ авч эхэлсэн сурагтай. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд гарын үсэг зуржээ. Тус эмнэлэгт зүрхний хавхлага солих, таславчийн цоорхой нөхөх хагалгааны улмаас 30-65 насны хоёр хүн амь насаа алдсан хэрэгтэй холбоотой.

Мөн он гарснаас хойш 35 настай иргэн хоолойн мах авахуулах хагалгаанд орж нас барсан байна. Тиймээс ийм асуудлуудаар Д.Очирбат даргыг ажлаас нь чөлөөлсөн бололтой. Д.Очирбат даргын хувьд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдсон юм.

One thought on “Хагалгаа амжилтгүй болж хоёр хүн амиа алдав

  1. zochin 2018-05-31 14:45 at 14:45

    dargiin buruu gej yu bdagiin sogtuu emchiin buruu

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн