XXI зууны эхэн үеэс олон улсад хаалттай болсон Хойд Солонгосын жирийн иргэнтэй яриа өрнүүлэх нь бараг л боломжгүй. АНУ болон тус улсын удирдагчдын түвшинд анх удаа товлогдсон түүхэн уулзалтыг угтсан айлчлалуудыг ихээр хийж, гадны орнуудад нээлттэй болж буй мэт дүр зураг харагдаж буй ч тус улсын зарим иргэд цаазын ял, хаалттай шоронг үл харгалзан BBC агентлагийн “Victoria Derbyshire” хөтөлбөрт ярилцлага өгчээ.

Хойд Солонгост төрийн тэргүүнээ бараг л бурхан шиг шүтэх ёстой байдаг. Олон хүн яг ийм зарчим баримталдаг нь төсөөлөхийн ч аргагүй. BBC агентлагийн сурвалжлах багт жинхэнэ нэрээ хэлэхийг хүсээгүй Сан Хью гэх наймаачин эмэгтэй нөхөр  хүүхдийн хамт амьдардаг. Түүнтэй адил бизнес эрхэлдэг хүмүүс Ким Чен Уныг шүүмжилдэг байна. Учир нь тэднээс их хэмжээний мөнгө, татвар авч байгаа нь ёстой л “цус сорогч шиг” хэмээн тэр эмэгтэй ярьжээ. Ийнхүү зориг гаргаж ярьсан эмэгтэйг хэн болохыг нь чанд хатуу дэглэмтэй тус улсын эрх баригчид мэдвэл түүнийг хорих лагерьт эсвэл цаазын ялаар шийтгэх болно. Гэхдээ зөвхөн энэ эмэгтэйгээр зогсохгүй гэр бүлийг нь, гурван үеэр нь шоронд хорьж магадгүй юм.

Сан Хью хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд өдөрт гурван удаа хооллодог аж. Ихэвчлэн цагаан будааг эрдэнэшиштэй хольж иддэг байна. Ийм янзаар голоо зогоодог хүн олон гэнэ. Түүний ажилладаг зах дээр түргэн хоол, хувцас, хууль бусаар оруулж ирсэн ухаалаг утас гэх мэт зүйлсийг борлуулдаг гэнэ. Таван сая гаруй иргэн ийм зах зээлээс хамааралтай бөгөөд “ шууд ба шууд бусаар” холбогддог тухай Daily news мэдээлжээ.

Тус улсад захын худалдаа нь Пхеньяны хатуу коммунизмын дэглэмтэй зөрчилддөг.

Сан Хьюгийн хэлснээр Ким Чен Ун-ын үнэлдэг орон нутгийн иргэдийн тоо өсч байгаа боловч юу ч хийж зарж борлуулсан хангалттай ашиг олдоггүй гэнэ.

Хойд Солонгосын хувьсгал

Хойд Солонгосын Ким Юун-Чол АНУ-д үг хэлэв

Хойд Солонгос 300 үг хэлэв зэрэг элдэв хов жив, цуурхалын үндэс нь  зах, худалдааны төвүүд болдог аж. “АНУ-ын Ерөнхийлөгч ирж байгаа тухай би зах дээрээс сонссон” гэж Сан Хью хэлж байв. Гэхдээ энэ уулзалтын талаар төдийлөн сайн мэдэхгүй гээд бүгд Америкт дургүй хэмээжээ.

“Бид ядуу амьдарч байгаа шалтгаан нь Америкчууд Солонгос үндэстэнг салгаж, Өмнөд Солонгосоос тусгаарлаж орхисон юм” хэмээн ярихдаа гэхдээ энэ бүгд зүйл саяханаас л өөрчлөдөгдөж байна гэдгийг Сань Хью хэлсэн юм.

Хойд Солонгос Пунгири дэх цөмийн туршилтын талбайгаа дэлбэлж, цөмийн зэвсгээс салах алхмаа нэг шатаар ахиулсан түүхэн үйл явдал энэ сарын 24-нд болсон билээ. Ким Чен Ун олон улсад хаалттай бодлогоо зөөлрүүлж буйн эхний алхам энэ болсон. Энэ шийдвэрийг үл харгалзан АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх сард Сингапурт болохоор товлоод байгаа юм.

Тус улсад цэргийн байгууллагад ажилладаг Чоп Хо “Аливаад атаархалгүй, үхэх хүртэлээ өвдөхгүй байх нь чухал” гэдэгт найддаг. Тэрбээр мөн хуурамч нэрээр BBC агентлагт яриа өгсөн юм. Түүний хэлсэнээр Хойд Солонгост өдөр тутмынхаа амьдралын талаар гомдоллодог хүмүүс байдаг. Заримдаа мужийн аюулгүй байдлын хэлтэсэээс буруу зүйл хийсэн хүмүүсийг баривчилдаг хэмээжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс гэнэт алга болдог аж. Гэхдээ саяхан ийм зүйл болоогүй гэнэ.

Чол Хогийн хэлснээр баривчлагдаж сураггүй алга болсон хүмүүс хорих лагерьт ирдэг бөгөөд тэдэнд эрүү шүүлт тулгах, хүчирхийлэх, булш ухах зэрэг хүнд нөхцөлд байдаг гэнэ.

Эмнести Интернэшнлийн үзэж байгаагаар цорын ганц хорих лагерьт нь 20 мянга гаруй хоригдол байдаг аж. Мөн гадаад кино, телевизийн нэвтрүүлэг үзвэл 10 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Гэхдээ шөнийн цагаар л гадаад кино, нэвтрүүлэг үзэх боломжтой. Өмнөд Солонгост иргэд нь хэрхэн амьдардаг талаар хүмүүс маш их сонирхдог байна. Ингэснээр тэд амьдралыг илүү олон талаас өөр өнцгөөр харах боломж олгодог ч ихэнх хүн өөрсдийгөө хэрхэн амьдарч байгааг ойлгож, мэдэлгүй явсаар байна.

 

By updown

4 thoughts on “Хойд Солонгосчууд Ким Чен Уныг “Цус сорогч”-той зүйрлэдэг”
  1. яагаад сөрөг сурталчилгаа хийгээд байна аа. Арай гэж эвлэрэх гэж байхад

  2. Барууны тархи угаалт. Харин ч бурхан шиг шүтдэг биз. Эсрэгээрээ энэ дэлхийн цус сорогч нь Америк гэгч бузрын орон. Бүгдийг дээрэмдэж, булааж, алж хядаж байдаг

  3. Коммунизмын үзэл санааны үлдэгдэл Манайд одооч амь бөхтэй байгаа нь үнэхээр хачин

  4. Дур зоргоороо аашлаад бид юу хожив ганц олдох амьдралаа ингэж ч өнгөрөөх гэж дээ . Соц нийгэм нь хамаагүй дээр .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн