Манай улсад амьдарч буй БНХАУ-ын иргэдтэй холбоотой таагүй мэдээлэл ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд иргэдийг бухимдуулах болов. “Дорнод аймгийн нутаг дэвсгэр хятад малчдаар дүүрчээ”, “Буйр нуурын эрэгт сам хорхойг олноор нь тэжээх болжээ”, “Хятадууд нийлж монгол эмэгтэйг зодлоо” гэх мэт сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл шил шилээ даран хөвөрч байна. Тэгвэл дахин нэг таагүй мэдээллийг “Монцамэ” агентлагийн дарга, сэтгүүлч Б.Ганчимэг фэйсбүүктээ нийтэлжээ. Тэрбээр “Монголд хятад хүргэн бэрүүдийн бүлгэм гэж хүртэл нарийн хэлхээ холбоотой, бие биеээ сүрхий дэмждэг нууц холбоо байдаг тухай сонслоо” гээд
“Хятад нөхөртэй шүүгч дээд шүүх рүү, дээд шүүхийн зөвлөл рүү өрсөлдөөд байх зүгээр л байх даа,тээ 😛 Нийслэлийн шүүх рүү ирээд нэлээн хол давхисан байна лээ. Нэг том хуульч авга талын ах нь анх хуулийн сургуульд оруулж дэмжсэн. Тэр цагаас хойш сэм авираад л дэвшээд явсан. Сураг дуулахад арван жилээсээ ханилсан хятад нөхрөө дээшээ дэвшихийн тулд түр “нуувчинд” хийчихээд шүүхийн ганц нэг акул эрчүүдээр цахилгаан шат хийгээд Нийслэлд дэвшээд ирсэн гэнэ. Зан ааш, амьдрал ахуй, бүх юм нь хаданд гарсан тухай нь шүүхийнхэн ярьдаг. Өөрөө цэвэр хятад нөхөртэй, төрсөн эгч, үеэлүүд нь хятад нөхөртэй ,хүргэдтэй шүүгч эмэгтэй юм. Хүний эрх талаасаа энэ сэдэв хүнд асуудал ч Монголд хятад хүргэн бэрүүдийн бүлгэм гэж хүртэл нарийн хэлхээ холбоотой, бие биеээ сүрхий дэмждэг нууц холбоо байдаг тухай сонслоо.
Би яг ийм Хятад, Эрлийз гэсэн хүний эрхийн ялгаварлалт сэдэвт маш таагүй ханддаг ч энэ тохиолдолд нэг л эвгүйцээд болдоггүй ээ.
Тэднийг оруулах ойртуулах юм оруулахгүй юм гэж байх ёстой санагдана. Аюулгүйн зөвлөлүүд, Тагнуул, хүчний тусгай албад, Шүүх засаглал гээд…Ганцхан удаа ийм сэдэв рүү орлоо шүү, уучлаарай. Ахин уншигчдаасаа уучлал хүсье. Хэлэхгүй байж чадахгүй байна. Ахиж ийм сэдэв хөндөхгүй. Учир нь миний архивт ийм сэдэв нэгээхэн ч байхгүй. Хамгийн гол нь аймаар шуналтайгаар дээшээ өгсөж, шударга бус өрсөлдөөнөөр шат ахиж гэтэж яваад л эгдүү хүрч байгаа юм. Нэг том шүүгчийн нөмөрт шүү дээ. Гэтэл шүүгчийн шалгалт өгч мацаж байгаа ардын хүүхдүүдэд авилга юм өгөх боломж байхгүй, мөнчгөрөөрөө яваад мөрөөдөлтэйгөө дарагдаад л дуусч байна. Ерөнхийлөгчийн аппарат мэдрэг ажиллах байх аа” хэмээжээ.
Хэдийгээр манай улс БНХАУ-тай эртнээс найрамдалт харилцаатай боловч Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол хамгийн чухал. Энэ асуудлаар Төв болон Баруун Европын сонсогчдын ихэнхийг өөртөө татдаг “Евроньюс” агентлагт “Монгол Улсыг БНХАУ-ын хараат болох орнуудын тоонд жагсаагаад, энэ байдал удаан үргэлжилвэл Монгол Улс эдийн засгийн талаар төдийгүй улстөр, газар нутгийн хэмжээнд ч БНХАУ-ын хараат болох цаг 2-3 арван жилийн дараа тохиохыг үгүйсгэх аргагүй юм” хэмээн сэрэмжлүүлсэн нь саяхан.