“The Voice Of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн олон ч хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа нэгэн. Урлагийн хүнд байх ёстой бүхий л шинж чанарыг өөртөө агуулсан тэр багаасаа л урлагт хайртай байв. Түүний ээж Бунддулам “Манай нөхөр бид хоёр хоёулаа охиноо багаас нь урлагийн хүн болгоё гээд л бэлдсэн. Өнөөдөр сайхан тохироо нь бүрдэж 17 насанд нь “The Voice” шоу орж ирээд тохироо нь бүрдсэн л асуудал болж байна. Хамгийн анхны нэвтрүүлэг дээр миний охиныг “нуугдсан эрдэнэ” гэж хэлсэн нь бид хоёрт хамгийн их таалагдсан.

Тэгэхээр би ерөөсөө л Монголын Энгүүнээ шиг олон охид хөвгүүдийн өөрийгөө нээх, өөрийгөө гаргаж ирэх хамгийн гоё гарц болсон сайхан нэвтрүүлэг гэж хүлээж авч байгаа. Охиноо дуулж байхад би ерөөсөө тасарна гэдэг шиг, тухайн үед тэр дууг сонсоод байгаа юм шиг боловч би алдааг нь олж сонсдоггүй, шүүгчдийн хэлсэн үгийг ойлгож хүлээж авдаггүй, ерөнхийдөө балралтын байдалтай.

Дараа нь үзээд л энэ дээр ингэсэн юм байна гээд л дараа нь л бахархдаг. Ээж болохоор тэгдэг юм уу сандраад, дотроо мэддэг мааниа бүгдийг нь уншаад л баларчихсан л хүн сууж байдаг” хэмээжээ.

Энгүүн багаасаа л хийл хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд түүнийг аав, ээжээс нь илүү багш нь хамгийн сайн хүмүүжүүлсэн гэнэ. 13 жил урлагийн хүмүүжлээр ийн хүмүүжиж ирсэн түүнийг тун удахгүй дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулж эхлэх биз ээ.

By updown

One thought on “н.Бунддулам: Миний охиныг “Нуугдсан эрдэнэ” гэж хэлсэн нь бид хоёрт хамгийн их таалагдсан”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн