“Coca-Cola” анх удаа согтууруулах ундаа гаргажээ

“Coca-Cola” компани анх удаа согтууруулах ундаа худалдаанд гаргасан байна. Энэ талаар “The Japan Times” мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав. “Lemon-Do” нэртэй энэхүү бүтээгдэхүүнийг Японы Кюсю арал дээр худалдан борлуулах юм.

Нимбэгний амттай карбонатлаг ундаа гурван өөр янз буюу 3, 5, 7 хувийн архины агууламжтай ажээ. 350 мл-ийн савлагаатай “Lemon-Do” 150 иен юм байна. Тус согтууруулах ундааг зохион бүтээгчдийн ярьснаар, “Lemon-Dо”-г гаргах санаа нимбэгийн амттай ундаа түгээмэл байдаг Японы уушийн газруудад зочилсны дараа төржээ. Тус компаниас “Lemon-Do”-г хилийн чанадад зарах төлөвлөгөөгүй байгаа аж. “Coca-cola” компаний төлөөлөгчид бүтээгдэхүүнийхээ жорыг нууцаллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн