Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Италид юу болоод байна вэ? – updown.mn

Италид юу болоод байна вэ?

Парламентын сонгуулиас хойш бараг гурван сарын дараа Таван Од хөдөлгөөн (Five Star movement), Хойд Лигийн (Northern League) нам гэсэн баруун жигүүрийн, популист улс төрийн хүчнүүд эвсэл байгуулан Италийн засгийн газрыг байгуулахаар болсон юм.

Тус эвслээс энэ сарын эхээр ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Жюзеппе Конте танхимын бүрэлдэхүүнээ батлуулахаар Италийн ерөнхийлөгч Сержио Маттареллад өргөн барьжээ. Гэвч ерөнхийлөгч эдийн засгийн сайдад нэр дэвшигч, Евро бүсийн эсрэг үзэлтэй профессор Пауло Савонаг дэмжилгүй буцаасан юм. Тэр дэмжээгүй шалтгаанаа “Савона нь Италийг Евро бүсээс гаргаж, эдийн засаг, санхүүгийн хямрал үүсгэн Италийн ард түмний амьдралыг эрсдэлд оруулна” гэж үзэж байгаагаар тайлбарлажээ.

Ерөнхийлөгчийн шийдвэрийг Европын Холбооны талынхан сайшааж, эвслийн дэмжигчид шүүмжилж, тэр ч байтугай огцруулна гэж сүрдүүлж байна. Өнгөрсөн амралтын өдөр эвслийнхэн Маттареллаг шударга бус шийдвэр гаргасан, шинэ засгийн газрыг бүрдүүлэхгүй байх хуйвалдаанд оролцсон гэж үзээд ирэх Бямба гарагт Ром хотноо жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.

Улмаар ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулахаа (импичмент) амласан юм. Гэхдээ Маттареллаг огцруулах үндэслэл байхгүй. Италийн өмнөх ерөнхийлөгч нар ч засгийн газрын зарим гишүүний томилгоонд хориг тавьж байсан түүхтэй. Энэ долоо хоногт ерөнхийлөгч Маттарелла ОУВС-д ажиллаж байсан Карло Коттареллид түр засгийн газрын ерөнхий сайдаар ажиллах хүсэлт илгээсэн байна.

Хэрвээ Коттарелли парламентаас дэмжлэг авбал улсын төсвийг батлуулж, 2019 оны эхээр дахин сонгууль явуулах хүртэл засаглах эрхтэй болно. Харин дэмжигдэхгүй бол ирэх намар Италид парламентын ээлжит бус сонгууль явагдах юм. Тиймээс Евро бүсдээ гурав дахь том эдийн засагтай Италийн улс төр цаад тал нь нэг жил, наад тал нь хагас жилийн хугацаанд хямрах төлөвтэй болж байна.

Эх сурвалж: Quartz

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн