Шар мэдээ

Шүлэглэж дуусдаггүй гэр бүл буюу дуучин Болдын хариу шүлэг

Өнгөрсөн жил цахим ертөнцөөр гэр бүлийн маргаанаа дэлгэн бие биедээ шүлэг тэрлэн гомдсон сэтгэлээ илэрхийлж байсан дуучин Э.Чулуунчимэг нэг хэсэг нам жим байсан ч саяхан дахин нэг шүлэг тэрлэн нөхрийнхөө шинэ хүүхэд болоод шинэ хайртын талаар үг чулуудаад авсан.

Харин экс нөхөр нь тухайн үедээ чимээгүй байж чадаагүй бөгөөд хариу болгож шүлэг бичиж байсан билээ. Энэ шүлгээ нийтлэхдээ дуучин залуу өөрийн хуучин эхнэр болон охиныхоо зургийг хамтад нь оруулж байсан. Одоо бол тэдний амьдрал нэгэнт хоёр тийш болж, дуучин Болд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан. Ингээд дуучин Б.Болдын өмнө нь эхнэртээ зориулж бичиж байсан шүлгийг хүргэж байна.

        Хань минь

–Зоригтой бай миний хань

Зорилго хийморьтоо бардаж амьдар

Эр хүн энэ гэрийн ноён нуруу

Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ.

–Бодолтой бай миний хань

Болох бүрийд хичээж амьдар

Болоогүй ээ хайрын минь түших багана

Болохгүйд сөгдвөл хань нь босгочихно.

–Итгэлтэй бай, миний хань

Эрэмгий зүтгэлээрээ бярдаж амьдар

Ээдрээт нугачаанд зориг чинь мохвол

Эмтрэх сэтгэлийг нь бахадлаар мялаачихна.

–Хань минь би үргэлж хажууд чинь буй

Хамаагүй ээ бүгд чам руу минь чичилсэн ч

Хамгийн өмнөөс хань нь хамгаалж зогсоно

Хайрын баганаа бэхлэж, чинийхээ өмнөөс босно.

–Хийморь сүлдийг нь чинийхээ өмнөөс адилсана

Хайрын чавхдасаа чинийхээ өмнөөс хөглөнө

Хүйтэн гачланг чам руу минь шидэх юм бол

Халуун галан болж тарчлаан бүгдийг хайлуулчихна.

–Ханьсах уярал нь өнгө гундаагүй цагт

Хайрын сэтгэл нь бялхаж булгилах мөчид

Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн

Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн…

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

7 Сэтгэгдэлтэй

  1. Та 2 одоо боль доо , Түмний Шившиг болсон Хөдөөний юмнууд чинь Салах даа хүртэл зүгээр Салахгүй яасан Драмтай салдаг Нусгайнууд вэ, Явж явж Болдтой суусан Эмэгтэй хүүхдээ тэвэрээд үлдэж Болд нь Эхнэр хүүхэд дээрээ очиж дуусах юм байна л даа, Хаягдсан нь хэсэг Хоролмаа даа д Зохиол болчих юм байна л дөө,

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close