Дайны аюулаас давсагны аюул хамгийн хортой гэдэг нь оргүй хоосон үг биш юм. Бид зарим тохиолдолд шээсээ тэвчихээс өөр аргагүйд хүрдэг ч энэ маш буруу аж. Энэ тохиолдолд хүний биед их хэмжээний бактери бий болох аюултай. Ингэснээр маш олон өвчний эх үүсвэр, голлох шалтгаан болдогийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Биед хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулахгүй, олон цагаар тэвчих нь мэдрэлийн системийг замбараагүй болгон, давсагны чадавхыг алдагдуулж эхэлснээр шээс задгайрах өвчин үүсдэг аж. Давсганд шээс хадгалах нь ханиах, найтаах, инээх, хүнд юм өргөх үед бага хэмжээний шээс алдаж бие засах газар хүрэхээс өмнө шээс алдах шээсээ барьж чадахгүй байнга дуслах, давсаг дүүрэн мэт санагдах боловч бүрэн суллаж чадахгүйд хүрдэг. Түүнчлэн бөөрөнд нянгийн халдвар орж үрэвсэл үүсгэж байгаа тул бусад үрэвслийн адил үрэвслийн шинж тэмдгүүд илэрдэг. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд энэ өвчний шинж тэмдэг илэрдэг тул шээс хүрч, бие тавгүй болмогц даруйхан гадагшлуулах нь тустай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөлөө.