Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
С.Сүх-Очир: Хог түүсэн хүн дараа нь хог хаядаггүй – updown.mn

С.Сүх-Очир: Хог түүсэн хүн дараа нь хог хаядаггүй

Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван модны рашаан”, Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” цогцолбор хүртэл гол дагуу тархсан, хуримтлагдсан хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийсэн бөгөөд 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуучууд оролцож, 54,02 тонн хог цэвэрлэлээ.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Хотын гудамж, зуслангийн бүсийн хогийг иргэд бид өөрсдөө тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм. Нийслэлийн Засаг даргын гурван хэрэгжүүлэгч агентлаг, БЗД-ийн ЗДТГ, иргэний нийгмийн оролцоотойгоор энэ удаагийн аянг зохион байгууллаа. Сүүлийн үед эрүүл мэндээ анхаарч, биеийн тамир спортоор хичээллэх, өглөө болгон гүйж дасгал хийх залуучуудын тоо нэмэгдэж байна. Хог хаягдлаас үүсэх орчны бохирдол нь эрүүл мэндэд хортой тул, гадуур гүйж дасгал хийдэг залуучууд “Гүйе!, Түүе!” урианд нэгдэж, гүйлтийн дасгал хийнгээ хог түүж, хогийн цэгт хаяхыг уриалж байгаа юм.

Дасгал хийхэд олон төрлийн хөдөлгөөн байх тусам эрүүл мэндэд тустай. Гүйх дасгал хийнгээ байнгын давтамжтайгаар тонгойж, хог түүхээр их хэмжээний калори зарцуулагдах тул 2 талын ашигтай. Улмаар хог түүсэн хүн өөрөө дараа нь хог хаяхгүй. Мөн хог түүгээд явж байгаа залуучуудыг хараад иргэд үлгэр дуурайл авна. Бусдыг зөв зүйлд уриалсан, олон талын ашигтай, нийгэмд үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна. Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аянг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн