Баянзүрх дүүргийн Олимп хотхонд оршин суух хаягтай, 27 настай Э нь өөрийн хашаанаасаа гранат олсон бөгөөд жинхэнэ гранат гэж мэдэлгүй өөрийн эзэмшлийн автомашиндаа тээвэрлэсэн байжээ. Тэрбээр яргайтын богины амнаас он, цаг нь тодорхойгүй дэлбэрэх бөмбөг олсон аж. Энэ тухай дуудлага өнгөрсөн бямба гаригийн орой 20:30 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
Иргэн Э нь урьдчилсан байдлаар “Тоглоомон гранат” гэж бодон гэртээ авчирсан гэж мэдүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй бөгөөд гранатын он, цагийг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа аж.
.