БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас өмнөх Засгийн газар 350 сая ам.доллар авч, зээлээ нүүрсээр төлж барагдуулах гэрээ хэлэлцээрийг одоогоос зургаан жилийн өмнө хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” ХК 2011 оны долоодугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр авч байсан юм. Тус компанийн удирдлагууд энэ оны нэгдүгээр сард мэдэгдэхдээ нүүрсний үнийг уурхайн аман дээрээс 75.1 ам.доллараа нэмэгдүүлснээр дөрөвдүгээр сарын 1-н гэхэд Чалкогийн өрийг бүрэн барагдуулна гэж амласан нь биелэлээ олжээ. Тодруулбал, Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулсан байна. Энэ талаар өнөөдөр 12:00 цагт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл хийхээр болжээ.