Д.Сугарыг саатуулсан уу?

Өнгөрсөн баасан гаригт (2018.05.25) АТГ-аас Д.Сугарыг саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнээс  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан асуудлаар дуудаж, мэдүүлэг авахаар болсон гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байв.

Д.Сугарыг “Жаст”-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахад гар бие оролцсон байж болзошгүй гэх үндэлслэлээр буруутгаж буй юм. Харин тэрбээр энэ хэрэгт хамааралгүй, хэрэв буруутай бол  ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид өөрийн биеэр очиё хэмээн өмнө нь хэлж байсан удаатай.

Хууль хүчний байгууллагаас өмнө нь түүнийг шалгахад Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болж байсан бөгөөд хугацаа нь энэ сарын 5-нд дуусгавар болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр өнгөрсөн баасан гаригт томилсон билээ. 

 

2 thoughts on “Д.Сугарыг саатуулсан уу?

  1. mongol khuu 2018-05-28 12:51 at 12:51

    ymar ikh zantai khun be

    Хариулах
  2. лам 2018-05-28 13:28 at 13:28

    сугар ноотой сайн шалга хахуульд өртөвдөө их зальтай өөрөө баяжисан болохоос Өвөрхангайдаа Онигын голдоо юу чхийгээгүй хүн дээ

    Хариулах

mongol khuu-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн