Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа  сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудын” гэж загнасан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр  сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан түүнд   гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна.

Прокурор гэдэг албан тушаалтан, ялангуяа хяналтын прокурор хүний хувь тавиланг шийддэг өндөр хариуцлагатай алба. Асуудлыг олон талаас нь харж, судалж дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Бүх ажлаа хуулийн дагуу хийх үүрэгтэй ч хүнлэг байх нь түүний дараа орох шалгуур. Ийм хүн телевизийн камеруудын өмнө олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй сэтгүүлчийг загнасан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан юм.

https://youtu.be/wU_hdnhUpyM

By updown

4 thoughts on “Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн