Америкийн поп од Тейлор Свифт Бевирли Хиллс дэх тансаг харшаа 2.95 сая ам.доллараар зарахад бэлэн байна. Энэ талаар дуучин тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Мөн тэрбээр саяхан Бевирли Хиллс дэх нэг жижиг үл хөдлөх хөрөнгөө зарсан гэх мэдээлэл цацагджээ.
28 настай дуучин Свифт Калифорниад байрлах энэ үл хөдлөхөө 2012 онд 1.77 сая ам.долларар худалдан авч байжээ. Нийт 44 өрөө бүхий нарийн дэд бүтэцтэй уг хаус нь 11 камертай, 1000 гаруй шил, цонхноос бүрдсэн, усан сан, дарсны зоорь, дөрвөн унтлагын өрөө, дээвэр зэрэг маш нарийн зохион байгуулалттай Модерн загварынх гэнэ.