Гүйнгээ байгаль орчиндоо ээлтэй хандах “Гүйе Түүе” арга хэмжээ болох гэж байна. Зохион байгуулагчид нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Байгаль Орчны газар, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТ-ын газар юм.
Тэд “Гүйе,Түүе” уриан доор хөрс усны бохирдол, хог хаягдал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ”-г хийх юм. Энэ бямба гаригийн өдрийн 09:00-15:30 цагуудын хооронд зохион байгуулах уг арга хэмжээнд 25 орчим ТББ-ын залуус нэгдэхээр болсон байна. Үйл ажиллагааг дэмжиж “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-ын гишүүн 100 гаруй залуучууд оролцохоос гадна нийт 20 гаруй байгууллагуудаас 1000 гаруй залуучууд оролцохоор саналаа ирүүлсэн байна. Нэмж оролцох хүсэлтэй залууст арга хэмжээ нээлттэй гэнэ.
Тэд дараах 3 чиглэлд цэвэрлэгээ хийх юм.
-“Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон
-“Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан
– Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх юм.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцох залуучууд нийслэлийн Хангарди ордны автомашины зогсоолоос 09:00 цагт хөдлөхөөр төлөвлөгдсөн нийслэлийн Тээврийн газраас бэлтгэсэн автобусанд сууж, цэвэрлэгээ хийх газар руу шууд очиж ажээ.
Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аянг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллэв.