Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулган Женев хотноо 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагын төлөөлөл, нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэ жил ДЭМБ байгуулагдсаны 70 жил, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх Алма-Атагийн тунхаглал батлагдсаны 40 жилийн ой тус тус тохиож байгаа билээ.
Чуулганыг нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесус хэлсэн үгэндээ эрүүл мэнд бол хүний үндсэн эрх юм хэмээгээд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030-д хүрэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг улс орнуудын түвшинд эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр Улс орнууд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх чиглэлээр ирэх нэг жилийн хугацаанд далайцтай томоохон алхмууд хийхийг уриалсан бөгөөд хүн бүр хэрэгтэй үедээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Энэ жилийн 71 дүгээр чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ дэвшүүлсэн бол урилгаар Руанда Улсын Ерөнхийлөгч Пол Кагаме биечлэн оролцож, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг өөрийн улсдаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагаасаа хуваалцаж, үг хэлэв.Чуулган 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн хуралдаан, үндсэн хороодын хуралдаанууд үргэлжилж байна.
Эх сурвалж: ЭМЯ
3 comments
gadagshaa ybahkaa said ta aznaachee, emch nar chini elsgelen zarlaad hkebtej baikhad ta chuulj ybdag ,,,hka kha..
avligachin terbumtan tender tusuv shakhaagaar orlogoo khiideg emnelegiin zakhiraluudaa zailuulaaj,.
Энэ дультраа ардын намын дэвсгэр авгай хашрахгүй ээ.