МАЛЧИНГҮЙ бол тал дүүрэн МАЛ-аар яах вэ?
2018-05-23 09:58

Монгол улс 2017 онд 66,2 сая толгой малтай болжээ. Мал тооллогын дүнд Архангай аймаг адуу, үхэр, хонины тоо толгойгоор улсдаа тэргүүлэх байрыг эзэлсэн байна. Мал сүрэг сая саяар өсч, тал дүүрэн мал бэлчиж буй ч орон нутагт мал мал маллах хүн олдохоо байсан гэнэ.
Энэ тухай хоёр өдөр үргэлжилсэн “Эдийн засгийн форум”-ын салбар хуралдаан дээр ахмад малчин ингэж ярьжээ. Түүний хэлснээр ” Талаар дүүрэн малтай ч малчингүй болжээ. Мал маллах хүн олдохоо байж… Боловсролгүй Ажилгүйчүүддээ мал хувиарлан өгч хөдөө гаргаж, ажилтай орлоготой болгож, мал аж ахуйгаа авч үлдэх эхний алхам” гэсэн байна.