Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд эмч нарын эрхийг хамгаалах зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг билээ.
АНУ-д 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн байна. Манай улсад эмч нар энэ өдрийг олон нийтэд өвчний эсрэг таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг. Энэ хүрээнд “Алтан чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.