Зүүн Хойд Азийн улсууд болох Орос, Хятад, Өмнөд Солонгос болон Монгол улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын нөөц бололцоог нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн цахим сүлжээ байгуулах төлөвтэй байна гэж Приморийн хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Нэгдсэн цахим сүлжээ байгуулах шийдвэрийг ОХУ-ын Владивосток хотод болж буй Номхон далайн аялал жуулчлалын дөрөвдүгээр чуулга уулзалтын үеэр гаргажээ. Нэгдсэн цахим сүлжээ нь хил дамнасан тодорхой төслүүдийг хөхиүлэн дэмжиж, “Туманганы өргөтгөсөн санаачилга”-д оролцогч улсуудын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
1 comment
manaid gandnii irdeg gej vv. ylaanbaatar uy vzex ve .