Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө нэг өдрийг сургуулийн ойр орчимд эргүүл хийж өнгөрүүлдэг. Хариуцлагатай буянтай энэ ажилд оролцох аав ээжүүд бахархмаар харагддаг. Гэтэл өчигдөр үүргээ биелүүлж байсан сургуулийн цагдаад зодож танхайрсан хэрэг гарчээ.
School police хийж байсан цагдааг шаардлага тавьсных нь төлөө биед нь халдаж өшиглөсөн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгалж байна.
Танхайрсан жолоочийн хувьд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө машинаа гарцан дээр тавьжээ. Тэрбээр энэ үйлдлээ “Зогсоол олдохгүй байгаа юм чинь яах юм бэ” хэмээн уурлаж, улмаар хүч хэрэглэн танхайрчээ.
Тодруулбал, Нийслэлийн сургууль орчмын явган хүний гарц дээр сургуулийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан нэгэн иргэн 34-91 УНИ улсын дугаартай “Toyota Camry” автомашины жолоочид “Бусдын эрх ашгийг бодсонгүй, хүүхдүүд эцэг эхчүүд замаар гарч болохгүй байна шүү” гэж хэлснийх нь төлөө элдвээр хэлж биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд түгсэн юм. Энэхүү бичлэгийг Замын цагдаагийн албаны “Paparazzi traffic Mongolia” цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд удалгүй Замын цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.
2 comments
tolgoig n ogtolj avaad shond ulguj niited uzuulj sanuulga bolgoh htei
Udahgui nogoo togloomon selemtei guideg nohor shig ter hereldeed bsan school police iin buruu bsiim bailee geh bhoo