Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Тэрбээр “МСҮТ-д суралцагчдад олгодог байсан 70,000 төгрөгийг сэргээх санал маань чуулганы хуралдаанд 2 хүний илүүгээр дэмжигдлээ. Дипломтой ажилгүйчүүдийн тоо буурч эрэлт хэрэгцээтэй  мэргэжилтнүүд бэлтгэх санхүүгийн эх үүсвэр  ирэх оны төсөвт суух боломж нээгдлээ” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна.

 

By updown

One thought on “МСҮТ-ийн суралцагчдад 70.000 төгрөг олгохоор болов”
  1. Хайран мөнгө.Ямар ч чадваргүй,хоосон толгойнууд бэлтгэдэг энэ МСҮТ дэндүү олон болсон.70000 сургаар олон олон ийм оронцог сургуулиуд бий болно доо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн