Саяхан болсон Каннийн кино наадмын нэг хэсэг болох Спайк Лигийн “BlacKkKlansman” киноны нээлтэд Жүжигчин Кристен Стюарт оролцсон юм.
Кино наадамд оролцсон хүмүүс Кристен Стюарт улаан хивсэн дээр биеэ зохисгүй авч явсан хэмээн шүүмжлээд авав. Хөл нүцгэн алхсан бүсгүй аюулгүй байдлаа бодолцож өндөр өсгийтөө тайлсан байна. Ёслолын үеэр шиврээ бороо асгарч хивсэн дээр болон шатаар гарахад хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон байв.
Түүний хувьд энэ үйлдэл анхны удаа биш юм. Өмнө нь Каннийн кино наадамд зохимжгүй хувцастай ирсэн гэж буруутгаж байсан удаатай. Тэрбээр эрэгтэй костюмтай, галстуктай, өндөр өсгийтгүй ирсэн гэж хүмүүс шүүмжилж байсан гэнэ.