Шар мэдээ

БНСУ-ын зартай хулгайч Л.Гүндалай, Л.Чинбат нарын гэрээс гурван тэрбумын хөрөнгө хулгайлсан байжээ

БНСУ-ын иргэн  Пак Жон Ён “Гацуурт” компанийн захирал Чинбат, УИХ-ын гишүүн асан Гүндалай нарын гэрээс гурван тэрбумаар үнэлэгдэх эд зүйлс хулгайлсан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Нүхтэд гарсан хулгайн хэргийн хохирогчид гурван тэрбумаар үнэлэгдэх эртний эд зүйлс, бурхадаа алдсан гэдэг.

Тэдний гэрт нэвтрэн орсон БНСУ-ын иргэн улсдаа тун ч зартай хулгайч гэнэ. Тэр Нүхтийн айлуудын өндөр хамгааллаттай хаалгыг программын тусламжтай нээн ордог байсан бөгөөд мөн дохиоллын системд нэвтрэн орж камерын бичлэгийг нь устгадаг байсан аж. Энэ хугацаанд хоёр ч удаа Монголд ирээд буцсан тэрбээр хулгайлсан эд зүйлсийнхээ заримыг нь хил давуулаад амжжээ. Харин эдгээрийг хууль хүчний байгууллагынхан эргүүлэн эх оронд нь авчирсан сурагтай. Эл хэргийг Монгол, Солонгос талын хамтарсан цагдаагийн байгууллагууд шалгаж дуусаад байгаа аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДЫН ХУЛГАЙН ЭД ЗҮЙЛИЙГ ХУЛГАЙЛСАН САЙН ЭРИЙГ ШАГНАХ ХЭРЭГТЭЙ.ХАРИН МОНГОЛЫН АРЧААГҮЙ БӨӨС ХУЛГАЙЧУУДЫГ ШОРОНД НУХАЖ БАЙХ НЬ ЗӨВ.ЯДАРСАН ЯДУУ АРД ИРГЭДЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ БӨӨС ХУЛГАЙЧУУДЫГ ХАМГЫН ХАТУУ ШИЙТГЭХ ТӨР ШИЙТГЭХГҮЙ БОЛ ХУЛГАРУУД БАНДИ БОЛГОЖ АМЬД ГАРГАХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close