Ходоод цатгахгүй хоосон тоон статистик гаргаж байгаа нь хэнд ашигтай вэ?

Иргэдийн амьдрал нүдэн дээр өдрөөс өдөрт доройтож, амьжиргааны түвшин буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа энэ үед нэг өрхийн сарын дундаж цалин сая төгрөгт хүрсэн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа.  Уг тооцооллоор бол 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 13.4 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой төрх 29 хувь, 2.1 сая төгрөгөөс дээш  орлоготой өрх 7.9 мянга байгаа аж.  Мөн эдийн засгийн үзүүлэлт 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын нийгэм дэийн засгийн байдлыг дүн мэдээ.

Тус хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард энэ оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахдаа иргэдийн дундаж цалин 950 мянган төгрөг гэх дүн мэдээг өгч байв. Үнэндээ төрийн албан хаагчдийн дундаж цалин 500-600 мянга, түүнээс доош цалинтай, хоногийн хоолгүй ч хонож байгаа иргэд олон бий. Төв талбай дээр цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, сувилагч нарын суулт өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бол тэдэнтэй бухимдсан багш нар ч нэмэгднэ гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Засгийн газарт цалингаа нэмэгдүүлэхийг шаардаад үр дүнд хүрээгүй багш нар арга ядахнаа салбарын сайддаа 2018-2019 оны хичээлийн жилийг эхлүүлэхгүй гэх мэдэгдэл өгч байна. Ийм байхад уул уурхай, олборлолтын салбарынхны цалинг бусадтай нь нэгтгэн ийм өндөр тоо гаргасан хоосон тоон статистикт хоногийн хоолоо аргацааж буй зарим иргэдийн ходоод цадахгүй л болов уу. Хэрэв энэ тоон үзүүлэлт бодит амьдрал дээр нийцдэг бол  БНСУ-руу хөгшин залуугүй тэмүүлсэн иргэд виз мэдүүлэхийн төлөө хонон өнжин дугаарлахгүй сан.

 

 

 

16 thoughts on “Ходоод цатгахгүй хоосон тоон статистик гаргаж байгаа нь хэнд ашигтай вэ?

  1. монгол хүн 2018-05-16 11:51 at 11:51

    Ажлын байрныхаа чанарыг сайжруулах, тоог нэмэх монгол улсын иргэнийхээ цалин хөлсний үнэлгээг жаахан нэмэх шаардлагатай байна. Ялангуяа цалин нэмээд ирхээр гайгүй болно. Бас төр бодлоготойгоор ажлын байрыг сайн нэмэгдүүлэх хэрэгтэй… бас ажлын нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцаагаа сайжруулаад ирвэл гайгүй болно

    Хариулах
  2. 11 2018-05-16 11:55 at 11:55

    Уул уурхай, барилга зам, санхүү аудит, автотээвэр, зэрэг санхүүгийн чадавхитай компаниуд эхлээд цалингаа нэмэхэд нээх компанид дарамт болоод байхгүй… Дараа нь хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын цалин нэмэгдэх боломжтой.

    Хариулах
  3. Зочин 2018-05-16 15:58 at 15:58

    Иргэдийн амьдралаас тасархай худлаа мэдээ гаргадаг Үндэсний статистикийн газрыг татан буулгавал таарна

    Хариулах
    1. Нэргүй 2018-05-16 16:05 at 16:05

      Юм л бол татан буулгавал таарна гэчихжээ муу “МАЛ” чинь

      Хариулах
      1. z 2018-05-16 21:39 at 21:39

        guluguu huuramch statistik gargadag iimerhuu gazriig tatan buulgakh ni zuv

        Хариулах
  4. Zochin 2018-05-16 17:11 at 17:11

    Statistik medee amidralaas hol bish baij magadgui ch umnii une denduu ih oschee

    Хариулах
  5. Zochin 2018-05-16 17:15 at 17:15

    Amijirgaani tovshin togtooj huuhdiin mongo ogch bga ni buruu bainaa.. horgogch zeeleer avaad tolj baij bolno sh dee

    Хариулах
  6. статистик 2018-05-16 17:27 at 17:27

    арифметик дундажаас өөр юм мэдэхгүй хүмүүс статистикт ажилладаг юм болов уу гэж боддог шүү…

    Хариулах
  7. Зочин 2018-05-16 17:38 at 17:38

    Статистик мэдээлэл чинь бүгд худлаа тоо байдаг шүү дээ. Тоог буруу аргаар бодвол хариу нь буруу л гарна.

    Хариулах
  8. Нэргүй 2018-05-16 18:34 at 18:34

    Өнөөдрийн энэ статистик мэдээллүүд 2 жилийн дараахь сонгуульд ялахад одоогийн эрх баригч намд хэрэгтэй болохоор аль болохоор өсөлттэй мэдээллүүд хэвлэл мэдээллээр байнга явуулахаас өөр аргагүй. Хэт улс төржөөд улс орны хөгжил бодитоор өсөж дээшилсэн юм байхгүй

    Хариулах
  9. bol 2018-05-16 20:02 at 20:02

    STATISTIKCHIDYAI TEMTSEED YU GEH VE ZASAGTAIGAA YAR AJIL N TIIM BURUIGUI

    Хариулах
  10. эрка 2018-05-17 11:41 at 11:41

    Хэн ч бодсон худлаа тооцоо хийгээд байгаа шүү дээ, статистикийнхан

    Хариулах
  11. Иргэн Д 2018-05-17 12:06 at 12:06

    Орлогын татвар, зээл, зээлийн шимтгэл, зээлийн эрсдэлийн даатгал, зээлийн хүү, ЭМДШ, НДШ, цахилгаан, халаалт, халуун хүйтэн усны төлбөр, хураамж, нүүрс, түлшний мод, хүнс, сургалтын төлбөр, TB, холбооны төлбөр . . . г.м зардлуудыг хасаад цалин хаанаа ч хүрдэггүй. зээлээс зээлийн хооронд амьдарч байна.

    Хариулах
  12. чинжүү 2018-05-17 12:33 at 12:33

    үнэхээр тайван үхэр шиг ард түмэн юм даа

    Хариулах
  13. Иргэн 2018-05-18 13:52 at 13:52

    Статистикийн хороо бодитой тооцоолол гаргаж баймаар юм. Ард иргэдээ төөрөлдүүлээд л

    Хариулах
  14. зочин 2018-05-20 14:59 at 14:59

    Саяхан бил үү ҮСХ-оос сардаа 145.000. төгрөгний орлоготой бол ядууд тооцохгүй гэж хээвнэгхэн бурах нь тэр үнэндээ ард иргэдээ тавлаж байх шиг ҮСХ- зүгээр л засгийн газарт таалагдах гэж тэр

    Хариулах

статистик-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн