Ц.Энгүүн: Гэрийнхээ цонхоор хийн буугаар буудсандаа харамсаж байна

 “Voice Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан бөгөөд үүнийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн.

Энэ талаар Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан “Би ЭНГҮҮН-ийн аав байна. Монгол кинонд тулааны найруулагч хийдэг. Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай гэж та бүхнээс гуйж байна” гэж бичжээ.

Харин Энгүүн “Би аавтай хамт хийн буугаар буудаж үзэж байгаа бичлэг хүмүүсийг их бухимдуулж, сэтгэлийг эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээх, галт зэвсгийг сурталчлах гэж энэ бичлэгийг санаатай хийгээгүй. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

11 thoughts on “Ц.Энгүүн: Гэрийнхээ цонхоор хийн буугаар буудсандаа харамсаж байна

  1. Нэргүй 2018-05-14 15:15 at 15:15

    битгий тэнэгт

    Хариулах
  2. зочин 2018-05-14 16:08 at 16:08

    хүн алж шоронд орох нь дутаж

    Хариулах
  3. irgen 2018-05-14 17:15 at 17:15

    yneheer teneg hereg bolj umnuus ichchihlee

    Хариулах
  4. Зочин 2018-05-14 17:15 at 17:15

    Залууст буруу үлгэр үзүүлсэн галт зэвсэг эзэмшиж болох юм байна гэсэн ойлголтыг залуусын дунд бий болгосон энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Тэр дуулдаг байна уу од байна уу нийгэмд анх удаа гэж болох ийм буруу зүйл дэлгэрүүлсэнд шийтгэл оногдуулах хэрэгтэй. Од болоогүй байж буруу үйлдлээрээ од болж дээ

    Хариулах
  5. Mongol 2018-05-14 17:43 at 17:43

    Unen teneg 2. Ezgui govi, tal heer ruu hooj yavuul. Ail horshiin nastai humuus, huuhduudiig ailgana, chochoono gej bodoh uhamsar ch baihgui, zovhon ooriin zugaa tsengelee l boddog, niigemshij amjaagui novshnuud. Ene 2g zeregtseej zogsooj baigaad oorsdiig ni buud. Tegehgui bol hiimel buu, ayulgui ene ter geed oorsdiigoo omoorood baigaa yum.

    Хариулах
  6. uchiloo uchiloo 2018-05-14 17:53 at 17:53

    surtei surtei garuud baih yumaa yu yasan hariutslag tiim haritslag tootsoh geed baigaa bol ter huli bus an agnaj baigaa humuustei hariutslag toots eh oronii chin an amitan horogdoj duuslaa
    boonooroo niilcheheed jaahan ohinluu dairaad yamar ichdegui yum be.

    Хариулах
  7. зочин 2018-05-15 02:23 at 02:23

    Буруугаа ойлгож уучлалт гуйна гэдэг ухаантай хүний шинж. Охиныгоо баярлуулах гэж, амжилтад хүргэх гэж ингэж хичээж явдаг олон сайхан аавууд байгаасай. Энгүүндээ амжилт хүсье! Зүрхэнд хүрч дуулж чаддаг шүү. Дэмжиж байгаа шүү

    Хариулах
  8. Зочин 2018-05-15 05:14 at 05:14

    Нэр хүндэд хүрэх нь хэцүү ч алдах нь их амархан юм байна. Олон жилийн хүсэл, мөрөөдөл, авьяас, хөдөлмөр. Сэтгэл санаа хямарсан бол цаашаа явж чадах уу? Юу ч болсон ч бай, Энгүүн ээ. Насан туршин алдаа болохгүйгээр, өөрийгөө буруутгахгүйгэээр амьдрах хэрэгтэй юм. Алдаа хийгээ л биз. Хүн гэмтээгүй л бол боллоо. Харин өөрийгөө л шархлуулчихлаа даа. Хичээгээрэй дээ.

    Хариулах
  9. ӨӨ 2018-05-15 09:09 at 09:09

    МАНАЙХ АМЕРИКИЙГ ДУУРАЙЖ ГАР БУУ ЗАРААЧ.

    Хариулах
  10. зочин 2018-05-15 12:55 at 12:55

    Нэг их ухаантайдаа буруугаа ойлгож уучлалт гуйгаагүй байхаа цагдаад шалгагдаад арын хаалгагүй болохоороо л аргүй эрхэнд уучлалт гуйсан байлгүй. Ухаантай хүн байсан бол анхнаасаа юу гэж цонхоор буудхав дээ

    Хариулах
  11. гиыхшаёх 2018-05-15 13:19 at 13:19

    уучлалт гуйх юм битгий хийж бай

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн