2018-05-14 11:141min06

Ч.Сайханбилэгийг буруутгах дахин нэг шалтгаан

saihanbileg
Дубайн гэрээнд нэр нь яригдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 461 дүгээр хорих ангид саатуулагдаж буй.  Түүнд дахин шинэ хэрэг нэмж, Эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй нөхцөл байдал үүсчээ. УИХ-ын гишүүн Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Засгийн Газрын 298 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ ашиглалтад ороогүй байр худалдан авч их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй. Түүнийг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд хэрэв тухайн үеийн Засгийн Газрын тогтоол хууль зөрчсөн нь тогтоогдвол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг буруудах аж.
З.Баянсэлэнгэ  өөрөө : “Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” группээс 223 айлын орон сууц худалдаж авсан. Түрээсийн орон сууц төслийн хүрээнд хот болон хөдөө орон нутагт 1500 орчим байр худалдан авч, иргэдэд түрээслүүлсний 223-ыг нь “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос худалдаж авсан байдаг. Энэ байрууд одоо ашиглалтад ороод түрээслэгчид нь амьдарч байгаа. Маш үр өгөөжтэй ажил болсон гэж бид үздэг. Харин намайг буруутгаад байгаа шалтгаанаа З.Баянсэлэнгэ ашиглалтад ороогүй байр худалдаж аваад, дундаас нь мөнгө төгрөг идэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа юм” хэмээн тайлбарладаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дахин нэмж, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэх мэдээлэл байна.