Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Халхголд цэргийн хээрийн музейг энэ сарын 18-нд нээнэ – updown.mn

Халхголд цэргийн хээрийн музейг энэ сарын 18-нд нээнэ

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Цэргийн хээрийн музей байгуулахаар 10 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Үүнд тус аймгийн Орон нутаг судлах музей, Халхгол сумын “Ялалт” музей орох юм.

Хээрийн музейг энэ сарын 18-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Нээлтийн ёслолд хойд хөршөөс төлөөлөгчид ирж оролцохоор болжээ. Халхголын хязгаар нутагт тэртээ 80-аад жилийн дайны үүх түүхийг өгүүлсэн түүхэн дурсгал, цэрэг дайны олдворууд их бий.

Тэр тусмаа хуучин сөнөөгч онгоц, овор хэмжээ ихтэй зэр зэвсэг нэлээд олддог байна. Тиймээс гаднын орнууд хээрийн музей байгуулж, жуулчдыг татдаг туршлагаас санаа авч, гурван км-ийн радиуст Цэргийн хээрийн музейг байгуулж байгаа юм. Байршлын хувьд Ремизовын өндөрлөгийг сонгожээ. Энэ газарт хошууч И.М.Ремизовын командалсан 149 дүгээр буудлагын хороо олон удаагийн ширүүн тулалдаанд оролцож ялалт байгуулж байсан түүхтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн