Японы мэргэжлийн сумогийн их аварга цол хэргэм, шинэ шинэ дээд амжилтыг богинхоон хугацаанд хүртэж чадсан хүн бол Их Аварга Асашёорюү Д.Дагвадорж билээ. Түүнийг хүмүүс сумагийн Майкл Жордон гэж хочлон дуудах нь ч бий.Саяхан цахим орчинд түүний тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай дэр нэгтгэх гэж буй тухай мэдээлэл цацагдаж олныг цочирдуулав.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг ёстой л тултал нь дэмжиж ажилласны учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах иргэд бий.
Энэ тухай Их Аварга Асашёорюү өөрийн биеэр мэдэгдэл хийсэн байна. “Намайг хайрладаг бүсгүй одоо намайг юу гэж бодох юм бэ? Намайг бас бод л доо та нар одоо. Аягүй эвгүй байдалд оруулаад байх юм аа, ямар хэцүү юм бэ. Удахгүй нэг хүнтэй сууна аа сууна тэгж байгаад за юу, гэхдээ л Ерөнхийлөгчийн охин биш за юу, хэлчихье!” хэмээжээ. Тэрбээр тун удахгүй гэр бүл зохиох нь үнэн бөгөөд тэр бүсгүй нь харин Б.Намуун биш гэнэ. Эрх чөлөөт амьдралдаа цэг тавихаар шийдсэн түүний гэргий чухам хэн гэгч болох нь одоогоор нууц байна.
3 comments
За ямартай нь ч хэнтэй нь ч суусан бай тамир шигээ л зовоож зодож нүдэж тавьтаргүйтэв. Эрчүүд ер нь эм хүнд хүчээ үзүүлэхээс өмнө ээж эгч охиноо нэг бодож бай. Эдний оронд манай тэр бсн бол яахуу гэж..
АМИА БОДСОН МЭДЭГДЭЛ ҮҮ ДЭЭ , НАМАЙГ Л БОДООРОЙ ГЭЭД БАЙХЫН НААД ОХИНЫГ ЧИНЬ БАС ХАРЖ ЯВАА ААВЫН ХҮҮ БАЙДАГ Л БАЙХ Л ДАА , ТОЛГОЙ ГЭЖ ОЛГОЙ ГАРУУ ДАА
ҮГҮЙ МӨН ЯДАРГААТАЙ АМЬТАД АА. ЕР НЬ ХЭНТЭЙ СУУХ НЬ ХЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА.