Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсэггүй улс болж магадгүй гэж олон улсын зүгээс таамаглаж байгаа. Хэрэв тус улс үүнээсээ татгалзвал Өмнөд Солонгос шиг хөгжүүлж, эдийн засгийг нь сэргээхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
Умард Солонгосын удирдагч Ким, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцоод байгаа. Хэдхэн сарын өмнө тэд нэгэн рүүгээ хатуу үг шидэлцэж, дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болзошгүй гэж дэлхий нийт харж байв. Харин энэ уулзалтаар Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзаж, АНУ-ын саналыг хүлээн зөвшөөрөх үү гэх асуулт үлдэж байгаа юм.