Бандааш бас араасаа сүүл дагуулаад…

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Айлд зүгээр хоноогүй тэр болчимгүй үйлдлийнхээ төлөөсөнд нэр хүнд, улс төрийн карьераа бүгдийг тууж аавын хаалга татах л үлдсэн.  Тэрбээр энэ хэргээс бултаж, нуугдах, өөрөөсөө зайлуулж, холдуулах гэж янз бүрээр л үзлээ. Төрийн ордонд “Би бандаашаа өмсөөд гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэнээсээ хойш сошиалд “бандааш” нэрээр олны танил болсон.

Тэр бас яаж ганцаар байх вэ, араасаа сүүл дагуулсан нь Д.Мурат…Баянхонгор аймгаас сонгогдсон эрхэм түшээ аймгийнхаа төрийн албанд ажилладаг Бахытгүл гэх бүсгүйтэй нэр холбогдож, элдэв зураг хөргөө  мессежээр илгээснээсээ болж бас л насны онигоо болоод буй. Үүнийгээ “Мунаг” хочит  Д.Мурат “эмнэлэгт ухаангүй хэвтэж байхад нь хэн нэгэн этгээд зургийг нь авсан” гэх тайлбар өгсөн. Ямар ч хар ухаанаар бодсон ухаангүй өвчтэй хэвтэж байгаа хүний дотоожтой, бас зогсоож байгаад зургийг нь дарна гэж байх уу. Эцэст нь ичсэн хүн хүн ална гэгчээр өнөө нэр холбогдсон эмэгтэйгээ зодсон хэрэгт холбогдчихсон байгаа.

 

Хууль тогтоогч эрхэм гишүүд “УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэм”-ийн 2.1.5-д “Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх” гээд заачихсан байх атал энэ мэтчилэн ёсзүйгүй үйлдэл гаргасан гишүүдэд төр хариуцлага тооцох ёстой.

 

4 thoughts on “Бандааш бас араасаа сүүл дагуулаад…

  1. Нэргүй 2018-05-11 11:21 at 11:21

    МУРАТ БАЯНХОНГОРООС ТОМИЛОГДСОН ЮМ УУ

    Хариулах
  2. bi 2018-05-11 11:46 at 11:46

    bayan ulgii bizdee

    Хариулах
  3. Нэргүй 2018-05-11 13:47 at 13:47

    aaaa lala..ehner ur huuhduud ni ketsuul bdag bhdaa..

    Хариулах
  4. Нэргүй 2018-05-13 00:54 at 00:54

    Энэмуу дуракуудын солиорох донтох ч яахав ээж нь эхнэр нь охид нь ирээдүйд муу нэр зүүж явна хамгийн хэцүү дэ зайлуул. Доодохоо захирч чаддаггүй эрэнцрүүдийн унжгар нь тасарч унадаг их өвдөж зовдог болдог дом бдг гсн тэгж бвал таарна ха ха хааа

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн