“Гэр хороолол” хөдөлгөөнөөс өнөөдөр /2018.05.10/ Д.Сүхбаатарын талбайд дахин цугларч, майхантай жагсаал хийж байна. Тэд энэхүү жагсаалаараа Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардав.

Тэд өнгөрсөн хоёрдугаар сард гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардаж жагссан. Өнөөдөр дахин жагсаж үзэл бодлоо илэрхийллээ. Өнөөдрийн жагсаалд Нийслэлийн таван дүүргийн иргэд оролцож, майхантай жагсаал хийж байгаа аж. Жагсагчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос шаардаж буй бөгөөд хотын дарга “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө зөвхөн хотын төвд хөшөө барих төдийхнөөр ойлгоод байна. Тиймээс Хотын Засаг даргыг огцрох хүртэл тэмцэнэ гэдгээ хэлж байлаа. Гэр хорооллын иргэд Сүхбаатарын талбайд 100 майхан барьжээ.

By updown

One thought on “Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардлаа”
  1. Моод моодоор жагсдаг болжээ.Салхи бороотой өдөр байсан бол сайхан л байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн