Нийгэм

Баянзүрх дүүргийн иргэд ирэх бямба гаригт мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг ‘’Мод тарих үндэсний өдөр’’ болгосон билээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Захирамж гаргаж 5 дугаар сарын 12,13-ны өдөр ‘’Мод тарих үндэсний өдөр’’-ийг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Тухайлбал эдгээр өдрүүдэд дүүргийн харьяа хэлтэс албад ‘’Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Ботаникийн цэцэрлэг’’-д мод тарих бол Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид ‘’Баянзүрх хайрхан’’-д мод тарих юм. Тус арга хэмжээ нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг өндөр ач холбогдолтой тул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага, харьяа хэлтэс албадыг идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

d62b029b2316385b4d89bfba7ab4730f Баянзүрх дүүргийн иргэд ирэх бямба гаригт мод тарина

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close