Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Энэтхэгт цаазын ял, Монголд 15 жил… – updown.mn

Энэтхэгт цаазын ял, Монголд 15 жил…

Эрээн бараанаар дүүрэн хорвоод хөл тавиад удаагүй бяцхан үрс хүчирхийллийн хохирогч болсоор байгаа нь харамсалтай. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар томчууд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж хүүхэд хохирсон 113 гэмт хэрэг улсын хэмжээнд бүртгэгдсэнээс 64 нь нийслэлд үйлдэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад  23 хувиар өссөн үзүүлэлт аж.

Эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бэлгийн хүчирхийлэл хүүхдийн сэтгэхүйд маш хүнд тусдаг ба сэтгэцийн эмгэгт хүргэдэг байна.  Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон зургаан хэргийг хуулийнхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд шалгах үед  ес нь сэтгэцийн өөрчлөлттэй болж 12 нь хүсээгүй жирэмслэлт болжээ. Мөн бие сэтгэлийн байнгын дарамт дор  3-7 жил хүчирхийлүүлсэн 17 хүүхэд байсныг судалгаагаар тогтоосон байна.

Хяналтын шатны шүүхээс өнгөрсөн сарын 2-нд  есөн настай охиноо таван жилийн турш хүчирхийлсэн хойд эцэгт 15 жил чанга дэглэмтэй  хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

38 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Г нь эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд бага насны Н гэх охиныг хүчирхийлж байсан аж. Тэрбээр охиныг “Ээждээ хэлж болохгүй, хэлэх юм бол хоёр дүү чинь өнчирнө шүү” гэх мэтчилэнгээр сүрдүүлж биеэ хамгаалах чадваргүйг нь далимдуулан олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр бэлгийн харьцаанд орсон болохыг хууль хяналтынхан тогтоожээ. Болсон явдлуудын талаар охин хэнд ч хэлэхгүй явсаар аргаа барахдаа хашаанд нь тусдаа гэрт амьдардаг ээжийнхээ төрсөн дүү болох эмэгтэйд захидал бичсэнээр энэ хэрэг илэрсэн байна.

Охин болсон явдлуудын талаар бүгдийг нь мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх бөгөөд ээжийг нь хөдөө явсны дараа буюу хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд аавдаа хүчирхийлүүлсэн гэдгээ хэлжээ. Мөн энэ явдлаас айж сэтгэцийн гэмтлийн дараах дарамтат эмгэг өвчин туссан нь Шүүхийн шинжилгээний эмчийн дүгнэлтээр тодорхой болсон аж.

Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийлэгчдэд цаазын ял оноох тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон ч одоогоор энэ хуулийн төсөл “чимээгүй” байна. Харин Энэтхэг улсын Засгийн газар 12 наснаас доош бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт этгээдэд цаазын ял оноох тухай саяханаас шийдвэрлэсэн юм. Тус улсад найман настай охиныг хүчирхийлсэн гэмт хэргээс болж олон нийт жагсаал зохион байгуулж, хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн нь эрх баригчдыг дээрх шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн